Цэс Close

Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн удирдах хорооны хурал боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн удирдах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар төслийн 2022 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.
✅АДАПТ төсөл нь 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг сааруулах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, малчдын амьдрал ахуйг дээшлүүлэхэд чиглэгдсэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Үүнд:
Зорилтот аймгуудад нийт 106,8 га газрыг ойжуулалт хийх зорилгоор хашаалж ирэх жил 53’000 мод тарих боломжийг бий болгов.
✅Мөн 6 булгийг хамгаалснаар 270 гаруй малчин өрх болон 180 мянга орчим малын ундны усны эхийг хатаж ширгэхээс сэргийллээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан 33 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлж өвс, тэжээлийн агуулах, саравчийг барьж байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.
✅Дасан зохицох арга хэмжээний байршлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан тогтоосноор бэлчээрийн тогтвортой байдал, усны нөөцийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.
✅Хамтын санхүүжилтийн механизмыг бий болгон, төслийн хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтэд орон нутгийн төсвөөс 30 хувийг гаргах болсноор худалдан авах ажлын чанар, гүйцэтгэл, хяналтыг сайжруулах боломжийг олгосон.
Төслийн нэгжээс 2023 онд тухайн нутаг дэвсгэрийн бодлого, төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдлыг харгалзан боловсруулах, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, дасан зохицох ажлуудыг байгальд ээлтэй аргаар гүйцэтгэх, малчид, малчдын байгууллагын чадавхыг бэхжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллах юм.
✅Удирдах Хорооны хурлыг Байгаль орчин, аялал жуулчлаын дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Г.Түвдэндорж удирдан явуулсан бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Илейн Конкиевич, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон саналын эрх бүхий 13 байгууллагын төлөөлөл, төслийн ажилтнууд оролцов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах