“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо нь НҮБ-ын Хүн Амын Сан болон бусад хамтрагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор 2022 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж өнөөдөр өндөрлөлөө.
Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын Алба тус аяныг чин сэтгэлээсээ дэмжиж, эерэг хандлагаар түүчээлсэн эрхэм хүндэт та бүхэнд талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.
Аянд албан ёсоор нэгдэж, жендэрийн хэвшмэл ташаа ойлголтоос татгалзах агуулга бүхий нөлөөллийн үйл ажиллагааг эрчимтэй давалгаалсан 260 гаруй төр, хувийн хэвшилийн байгууллагын 34,000 гаруй албан хаагчид нэгдэж цагаан тууз зүүж өгч, хувийн нүүр хуудас болон албан байгууллагын хаяг, цахим хуудсаар дамжуулан 1.373.687 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж, 88,711 хариу үйлдэл болон 13,053 сэтгэгдэл, 377,580 түгээлт хийсэн байна. Аяны хүрээнд оролцогч иргэдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлсэн бол 55 хувийг эрчүүд эзэлж байна.
Энэ бол өмнөх жилүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн оролцоо илт нэмэгдсэн байна.
Хэвлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийт 16 сайтад мэдээлэл өгч, телевизийн “Сэргийлэгч” нэвтрүүлэг, Нарны сүүдэр МУСК аяны хүрээнд 20 телевизээр нэвтрүүлж хандалт өндөр үзүүлэлт гарчээ. Урилгаар нийт 30 гаруй байгууллагын 1600 орчим алба хаагчдад мэдээлэл сургалт өгч, ЖҮХ-оос зохион байгуулсан сургалт арга хэмжээний нийт 3205 оролцогчид цагаан тууз зүүн мэдээллээр бүрэн хангаж ажилласан хамт олонд баярлалаа.
Мөн албан ёсоор аянд нэгдээгүй ч зүрх сэтгэлээрээ бидэнтэй үргэлж хамт байж аяны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нийт төрийн болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, иргэддээ талархаж байна.
Та бүхэнд цааш цаашдын ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, үргэлж улс нийгмийнхээ тогтвортой хөгжлийн түүчээлэгчид байж “ӨӨРИЙН, ГЭР БҮЛИЙНХЭЭ, ОРЧИН ТОЙРОНДОО НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛДАГ НЬ” байгаарай хэмээн хүсье.
Сэтгэгдэл үлдээх