Цэс Close

Иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхээр ерөнхий сонсгол түр завсарлалаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулахаар тов зарласан. Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны 4 танхимд зэрэг явуулж эхэлсэн боловч, иргэдийн хувьд олон танхимд хуваагдахгүйгээр нэг танхимд сууж, сонсголыг зохион байгуулах шаардлагыг тавьж буй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Нэг танхимд дарга сайд нар, нөгөө танхимд иргэд суусан байна гэж шүүмжилж байгаа бол 15 минут түр завсарлаад танхимынхаа хуваарилалтыг өөрчилье" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах