Төв талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг түр хаажээ

НЭМЭЛТ: Жагсаал цуглаан болж байгаатай холбогдуулан жагсагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Төв талбайн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг дөнгөж сая 13:00 нээжээ.
Төв талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.
Энэ талаар ТЦА-ны УСХ-ын ахлах зохицуулагч, ахмад Б.Энхболдоос тодруулахад, "Жагсаал цуглаан болж байгаатай холбогдуулан жагсагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Төв талбайн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөний урсгалыг түр хаасан гэсэн юм.
Сануулахад, Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 17 дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг 10:00 цагт Төрийн орпонд хийх байсан ч иргэдийн шаардлагын дагуу 13:00 цагт Их танхимд хийхээр болж хойшлоод байгаа билээ.
Улмаар тус сонсголд оролцуулахыг шаардсан зарим жагсагч Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарласан бөгөөд тэдний гурав нь ухаан алдаж эмнэлэгт хүргэдсэн юм.
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын талаарх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.
Сэтгэгдэл үлдээх