ЦЕГ: Нүцгэлсэн иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй учраас эмч нарын хүсэлтээр тэднийг албадан машинд суулгасан
Нүүрсний асуудлаарх хяналтын ерөнхий сонсголд оролцож чадаагүй хэсэг иргэд Төрийн ордны гадаа нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
Улмаар хүйтний улмаас тэдний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй учраас эмч нарын хүсэлтээр цагдаа нар албадан машинд суулгаж, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэмээн ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн залуусыг Дэнжийн 1000 дахь саатуулан хорих төвд аваачсан гэх бөгөөд энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Нийслэлийн эрүүл мэндийн газраас 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх