Цэс Close

ЗХЖШ: Цэргүүдийн идэх талхыг худалдаж авдаггүй, тогооч нар өөрсдөө барьдаг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Сонсголын үеэр ын өнөөдөр 10:00 цагт эхэлсэн билээ. Сонсгол хоёр цаг завсарлаад үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд ЗХЖШ-ын төлөөллөөс"Атар" талхыг 20-25 мянган төгрөгөөр худалдаж авсан талаар тайлбар авахыг хүслээ. Улмаар түүний асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Бид цэргүүдийн иддэг талхыг өөрсдөө барьдаг. Нэг талханд 720 грамм гурил, хөөсгөгч гэх мэт материал ашиглан 1050-1080 төгрөгийн өртгөөр нэг талх барьдаг. Бид энэ талаар өмнө нь ч мэдээлж байсан. 20-25 мянган төгрөгөөр талх худалдан аваагүй. Хуулиар хүлээсэн үүргийн дагуу бид төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Санхүүжилт нь бидэнтэй хамаагүй. Дэд ажлын хэсгийн шийдвэрээр цэргүүд энэ ажилд оролцсон гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах