Цэс Close

BTS хамтлагийн гишүүн Жин шүтэн бишрэгчдэдээ зориулан цэргээс мэндчилгээ илгээжээ

БНСУ-ын алдарт "BTS"-ийн гишүүн Ким Сокжин буюу Жин энэ сарын 13-нд цэрэгт татагдсан билээ. Тэрбээр найман сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “Weverse” фэн платформоор дамжуулан шүтэн бишрэгчиддээ мэндчилгээ хүргэжээ.


Тодруулбал, “Та бүхний халуун алга ташилтын дараа одоо миний мэхийн ёслох цаг болсон байна. Би цэргийн албанд явахдаа үүнийг хэлэхийг хүсч байсан юм. Би энд маш сайн зохицож байгаа. Намайг үргэлж дэмждэгт баярлалаа" хэмээсэн байна.

“Weverse” фэн платформоор дамжуулан ододтой харилцаж, өвөрмөц контент үзэж, бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байна. Энэхүү програмд одоогоор “BTS”, “Blackpink” зэрэг 80 гаруй уран бүтээлч бүртгэлтэй. Ирэх жилээс АНУ, Японы уран бүтээлчид ч бас нэгдэх аж.

эх сурвалж: ALL KPOP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах