Цэс Close

БНСУ дах монголчуудын шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр танилцсан иргэд нэгнийхээ аминд хүрчээ

БНСУ-ын Кёнгидо дахь Почон хотын цагдаагийн газраас 50 гаруй насны монгол залууг хүний амь нас хөнөөсөн хэргээр сэжигтнээр татаж баривчилжээ.

Тодруулбал, БНСУ ын Кёнги мужийн Почон хотод энэ сарын 2 ны 04.15 цагийн орчим 50 орчим настай А гэгч Монгол хүн Б гэх өөрөөсөө дүү Монгол залууг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Тэд арванхоёрдугаар сарын 31 нд болсон Монголчуудын шинэ жилийн үдэшлэг дээр анх танилцсан гэх бөгөөд тухайн үедээ жаахан муудалцаад өнгөрсөн аж. Гэвч А нь өөрийг нь үл тоомсорлосон гэх шалтгаанаар Б-н байрлаж байсан байранд нь очиж амь насыг нь хөнөөжээ.

Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах