Б.Ганчулуун: Гэрээс нь 7 тэрбум төгрөгийн валют олдсон Б-г дөрвөн зүйл ангиар шалгаж байна
Өнөөдөр цагдаагийн байгууллагаас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б-тай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун: "АТГ, цагдаагийн байгууллагын ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын 5-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэгээр яллагдагч Б-ийн болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр орон сууцнаас 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан.
Мөн зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ болон бусад эд зүйлсийг хураан авсан.
Хэргийн холбогдогч Б-д
- 18.6 мөнгө угаах,
- 18.3 татвар төлөхөөс зайлсхийх,
- 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- 22.4 хахууль авах гэсэн зүйл ангиар шалгалтын ажиллагаа хийж байна.
Б-д өчигдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өчигдөр авсан бөгөөд цаашид хамтарсан ажлын хэсэг хэргийн нотлогдвол зохих бүрэн дүүрэн тогтоох, хуулийн дагуу хэргийг шуурхай шийдвэрлэхээр прокурорын хяналт дор ажиллаж байна" гэлээ.
Мөн мэдээллийн дараа прокурорын зөвшөөрлөөр С.Батдөлийн гэрт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан бичлэгийг нийтэд үзүүллээ.
Сэтгэгдэл үлдээх