УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гаргажээ

Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүний нэрийг Авлигатай Тэмцэх Газраас зарласан байдаг.
"Мөрдөх байгууллагаас нэр дурдагдсан 17 гишүүний заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг НПГ-т гаргасан. Тухайлбал,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, А.Ариунболд нарыг яллагдагчаар татсан.
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг яллагдагчаар татсан.
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол УПЕГ-аас гарсан байгаа" аж.
Хөгжлийн Банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий таван хүнийг яллагдагчаар татсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа аж. Прокуророос гарах яллах дүгнэлт гэх эрх зүйн баримт бичгийг үйлдээд дууссан бөгөөд бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхийн шатанд байгаа юм байна.
Сэтгэгдэл үлдээх