Цэс Close

Он гарснаар импортоор 688 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ

2023 оны эхний нэгдүгээр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1,765.7 сая ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 669.5 сая ам.доллар буюу 61.1 хувиар өссөн болохыг Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.  Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.

Түүнчлэн нэгдүгээр сард экспортод 1,077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99.7 хувиар өссөн байна.

Энэ оны эхний нэг сард импортоор нийт 688.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 131.5 сая ам.доллараар буюу 23.6 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 104.5 сая ам.доллар буюу 15.2 хувь
  • эрдэс бүтээгдэхүүн 180.2 сая ам.доллар  буюу 26.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 159.6 сая ам.доллар буюу 88.6 хувь)
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 72.9 сая ам.доллар буюу 10.6 хувь
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 144.2 сая ам.доллар буюу 21.0 хувь
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 47.3 сая ам.доллар буюу 6.9 хувь
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 37.3  сая ам. доллар буюу 5.4  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.6 хувь ногдож байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах