Цэс Close

Ч.Өнөрбаяр: Өнөөдрөөс эхлээд АН-ын цоо шинэ хуудас эхэлж байна

Өнөөдөр нийтшүүгчдийн хуралдаан болж улмаар хуваагдалд ороод байсан АН-ын даргаар Л.Гантөмрийг бүртгэлээ. Үүнтэй холбогдлуулан АН-аас мэдээлэл хийж байна.

Хурлын үеэр АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн  Ч.Өнөрбаяр: АН иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллана. Өнөөдрөөс эхлээд АН-ын цоо шинэ хуудас эхэлж байна. АН үнэт зүйл зарчимдаа тууштай гэдгээ харуулна. Бид энд тэнд тарж, бутарсан бүх гишүүддээ нээлттэй байна. Цаашдаа АН Монгол хүний эрх чөлөөний төлөө тууштай зогсч,  шударгаар хөдөлмөрлөж яваа бизнес эрхлэгчдээ дэмждэг хүчирхэг сөрөг хүчин байх болно. Л.Гантөмөр дарга ирэх долоо хоногт хэвлэлийн та бүхэнтэй уулзах болно гэсэн юм.

Мөн АН-ын даргын сонгуульд нэр дэвшсэн АН-ын гишүүн З.Нарантуяа: АН-ын ҮБХ-ны нийт гишүүдийн хурал хуулийн дагуу болсныг дээд шүүх хүлээн зөвшөөрч, бүртгэлээ. АН цаашдаа УИХ дахь бүлэгтэйгээ хамтраад төрд нүүрлэсэн хулгайг арилгаж, ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байгаа  үйл ажиллагааг халах боломж бүрдлээ. Цаашдаа хамтаараа нэг намын дарангуйлал, хяналтгүй тогтолцоог арилгахын төлөө бид ажиллана. Л.Гантөмөр энэ намын ирээдүйн хувь заяаны төлөө тууштай манлайлна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах