32 хунтай “Хунт нуур”-ын Одеттад Б.Марал, хар хунд Б.Хулан гоцолно

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 13, 14-нд буюу өнөөдөр, маргааш "Хунт нуур" балетыг анх удаа 32 хунтайгаар толилуулах гэж байна. П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Монголын тайзнаа 1975 онд мэндэлж, энэ цагаас хойш Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвын дэглэлтээр олны хүртээл болж байсан юм.
Анх удаа 32 хунтайгаар толилуулах уг балетын гол дүр тэргүүн цагаан хун Одеттад Б.Марал гоцлох бол, Ротбардын охин хар хунд Б.Хулан гоцлох юм. Харин ханхүү Зигфридэд А.Тэмүүлэн гоцолно.
Сэтгэгдэл үлдээх