Цэс Close

Э.Золбоо: ББМҮЯ-ны сайд асан О.Тлейханы үед барилгын үйлдвэрлэл биеэ даан том салбар болж хөгжсөн

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайд асан О.Тлейханы 100 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурал өнөөдөр боллоо.
Монгол төрийн зүтгэлтэн, гавьяат барилгачин Ороны Тлейхан нь 1962 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайдаар томилогдож, 20 жил салбарын сайдаар ажилласан манлайлагч байсан билээ. Тэрээр МАХН-ын 4 удаагийн их хуралд Барилга, барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх талаар хэлэлцэж, дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, барилгын ажлын одоогийн байдал, цаашид сайжруулах тухай хэлэлцсэн МАХН-ын төв хорооны 1963 оны 5-р бүгд хурал, хөдөөгийн барилгын ажлыг сайжруулах тухай хэлэлцсэн МАХН-ын төв хорооны 1973 оны 5-р бүгд хурлуудын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдаж, их бүтээн байгуулалтыг хот хөдөөгүй өрнүүлсэн билээ.
Барилгын салбарын түүхэн удирдагч Ороны Тлейханы 100 жилийн ойд зориулсан онол практикийн хурлыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нээж хэлсэн үгэндээ:
2 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
"О.Тлейхан сайд агсан нь Намын шинэ хүчний дээд сургуулийг төгсөж тэндээ багш, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв хэвлэл, “Хөдөлмөр” сонинд эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга, МУИС-д барилгын инженерийн мэргэжил эзэмшиж, МАХН-ын Төв хорооны Их барилгын хэлтсийн эрхлэгч зэрэг намын болон төрийн удирдах ажилд ажиллаж байгаад 1962-1982 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан. 1960 оноос хойших 20 жилийн хугацаа бол барилгын үйлдвэрлэл биеэ даан том салбар болтлоо хөгжсөн түүхэн үе шат юм. О.Тлейхан сайд ББМҮЯ-ны сайдаар томилогдоод асар их хэмжээний барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхийн тулд анги, контор гэж байсан барилгын байгууллагыг томруулж трестийн зохион байгуулалтад оруулах, орон нутагт барилгын материалын үйлдвэрийг байгуулах, инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчдыг бэлтгэж хангах, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байжээ. Энэ бүгд нь О.Тлейхан сайд болон түүний удирдлагад ажиллаж байсан орлогч сайд, олон залуу инженер техникийн ажилтнууд, удирдах бүрэлдэхүүний гар нийлсэн бүтээлч ажиллагааны үр дүн гэж дүгнэж байна" гэлээ.
Онол практикийн хуралд...
- "Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, үйл ажиллагаа (1962-1982)"
- "Барилгын үйлдвэрлэлийг удирдахад шинжлэх ухааныг үндэслэл болгох нь"
"Барилгын үйлдвэрлэлд төлөвлөлт, эдийн засгийн урамшууллын шинэ систем нэвтрүүлж, үндэсний норм, норматив боловсруулсан нь"
- "Геодези зураг зүйн салбарын түүхэн замнал" сэдэвт илтгэлүүд тавигдаж, О.Тлейхан агсаны гэгээн дурсгалд зориулж бүтээсэн баримтат киноны нээлтийг хийлээ.
Мөн түүний талаарх дурсамж сэтгэгдлүүд хөвөрч, Монголын барилгын салбарт их үйлсээрээ мөнхөрсөн О.Тлейхан агсаны 100 жилийн ойг тэмдэглэн, хүндэтгэл үзүүллээ.
4 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
4 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
4 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
9 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
1 хүн, зогсож байгаа ба дотор нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах