ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүд бидний ажлыг булаахаа болимоор байна

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос "Бидэнд баярлах шалтгаан алга" шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцэл илэрхийлэх болсон талаар мэдээлэл хийлээ.
https://fb.watch/iGSZB2UYsa/
"Нийслэлийн гоё болгох нэрээр 100 гаруй иргэдийнхээ амьдарлын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж байна. Мөн БГД-ийн Засаг даргаын А37 дугаар захирамж гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа бидний оролцуулалгүй нэг талыг барьсан шийвэр гаргасанд гомдолтой байна. Тиймээс шүүхэд хандана. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-той хийсэн хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж бидний асуудалд анхаарах хэрэгтэй байна.
Хэрэв ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол энэ сарын 21-ний Шинийн нэгэнд "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийг жагсаалыг Төв талбай дээр зохион байгуулна. Шинийн нэгний өглөө төв талбай дээр идээ засаж, золгож, амьдрах болно" гэлээ
Тэдний мэдэгдэлд
- Бид өнгөрсөн хугацаанд Төр засгаас юу ч гуйлгүй амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Гэтэл эрх баригчид солигдох бүрд ТҮЦ ажиллуулдаг биднийг гадуурхаж, тохуурхаж, басамжилж буйд гомдолтой байна. Тиймээс дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж буйг эсэргүүцэж тэмцэх болно.
- БГД-ийн Засаг дарга захирамж гаргахдаа хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.
- 2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн атлаа хэсэг хүмүүсийг ядуусын эгнээ рүү түлхэж байна.
- Ерөнхийлөгч ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж бидний асуудалд анхаарах хэрэгтэй.
- ТҮЦ-т хүч чадлаа үзүүлдэг төр засаг, хотын удирдлагууд нүүрсний хулгайчид, Зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмц!
- Бидний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 21-ний Шинийн нэгний өглөө "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийг Төв талбай дээр зохион байгуулна. Талбай дээр идээ засаж, золгож, амьдрах болно гэлээ.
Сэтгэгдэл үлдээх