Цэс Close

АТГ нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын зургаан гишүүний нэрийг зарлалаа

АТГ-аас нүүрсний хэргийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: "Хэргийг шалгах явцад 17 яллагдагчийг цагдан хорьсон бол одоо 8 хүн хоригдож байна. Мөн улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүрэг биелүүлэхийг нь түдгэлзүүлсэн 4, хувийн батлан даалтад 26, мөрдөн шалгах явцад 13,8 тэрбум төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон тул 94 үл хөдлөх хөрөнгө, автомашин, зогсоол, агуулах, газар, хувьцаа, арилжааны банкны зарлагын гүйлгээ, үнэт цаас, бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлээд байна" гэлээ.

Яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүд... 

  1. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
  2. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
  3. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
  4. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  5. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
  6. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна хэмээн нэрсийг зарлалаа.

Мөн зарим яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл... 

  • Зам тээврийн сайд асан 1,
  • Төрийн нарийн бичгийн дарга асан 2,
  • Аймаг сумын Засаг дарга 2
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын ажилтан 4
  • Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4
  • Боомтын захиргааны мэргэжилтэн 2
  • ЭТТ ХК-ийн ажилтан 6
  • Тавантолгой төмөр зам ХК-ийн 3 хүн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах