Цэс Close

Хөгжлийн банк 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна

Монгол Улсын Хөгжлийн Банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт нэг их наяд 113.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.

Үүнээс

  • 757.7 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр
  • 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр
  • 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байгаа аж.

Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, дөрвөн зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн байна.

Хөгжлийн Банк нь энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс

  • 29% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 788.9 тэрбум төгрөгийн,
  • 71% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.94 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл аж.

"2023.02.27 49 зээлдэгч монгол кегжлиин банк 8 зээлдэгч 29% 29 788.9 тэрбумтегрег тегрег тэрбум 2.7 их наяд тегрег ззэлийнулдэгдэл зээлийн 71% 41 зээлдэгч 1.94 их наяд тегрег" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах