Цахим гадаад паспортын үнэ 77,500₮, ахин авахад 155,000₮ байна
Өнөөдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан Үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой боллоо.
Үнийн хувьд цахим гадаад паспортыг анх удаа авах болон хугацаа дууссан үед ₮77,500, дахин авахад ₮155,000 бол гэмтээсэн, хаясан шалтгаанаар дахин авахад торгууль нь нэмэгдээд ₮210,000 төлөх юм байна. Эдгээр үнэ дээр тэмдэгтийн хураамж ₮5,000 нэмэгдэнэ хэмээн мэдээллээ.
Цахим гадаад паспортыг нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв, Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандан захиалж болох аж.
Харин хуучин авсан таны паспорт хугацаа дуустал хүчинтэй хэвээрээ байна гэдгийг УБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх