Цэс Close

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг сурвалжилж байна. 

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган өнөөдөр /2023.03.11/ хаалтаа хийж байна.

Энэ удаагийн чуулган 7 хоног үргэлжилсэн бөгөөд нийт Хятадын олон салбарын 3000 орчим төлөөлөгчид засгийн газрын тайланг авч хэлэлцэн, “14-р таван жилийн төлөвлөгөө” болон 2035 оны алсын зорилтын хөтөлбөрийн төслийг хянаж, Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлага замналыг тодорхойлж шийдвэр гаргаж байгаа юм.

Хятадын үндэсний дээд эрхт байгууллагын хувьд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлыг жил тутамд хуралдуулж, улс орны эрүүгийн болон иргэний хэрэг зэрэг үндсэн хуулиуд, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилтэй холбоотой чухал чухал бодлогуудыг хэлэлцэн боловсруулдаг уламжлалтай.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын жил тутмын чуулган болон саяхан нээлтээ хийсэн Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны жил тутмын чуулганыг Хятадын “Хоёр чуулган” гэдэг. Улмаар Хятад улсын бодлого шийдвэрүүдийн мэдээллийг төвлөрүүлэн олон нийтэд мэдээлдэг учраас энэхүү хоёр чуулганыг дэлхий нийтээрээ Хятад улсыг ойлгох цонх хэмээн үзэж анхаарлаа хандуулдаг юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах