Цэс Close

Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг өнөөдөр эхлүүлнэ

Оюутолгойн компанийн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр олборлох гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслол өнөөдөр /2023.03.13/ болно. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд тус уурхайн 66 хувийг эзэмшигч, уул уурхайн салбартаа дэлхийд тэргүүлэгч “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд болон уурхайчин хамт олон оролцох юм. Оюутолгойн бүлэг ордын хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет ордын гүнд оршдог. Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт “блокчлон олборлох” аргачлалаар эхлүүлэх гэж байна.  Ингэснээр Оюутолгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлд ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм. Гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр зорьж буй аж. Ордын нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Ил уурхайн ордтой харьцуулахад гүнд буй бүлэг орд нь эрдсийн агуулга өндөртэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах