УИХ хаалттай хуралдаж, Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсож эхэллээ

УИХ-ын 2023 оны хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Авлигатай тэмцэхэд төрийн бүх байгууллагын манлайлан, хүчин чармайлт чухал. Авлигыг үл тэвчих ард түмний нийтлэг хүсэл зорилго нь шаардлага, гарц шийдлийг эрэлхийлдэг. УИХ хууль үйлдвэрлэж, батлаад л байдаг. Харин хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын механизм байгуулах шаардлагатай гэсэн саналыг 2017 оны Үндэсний хэмжээний санал асуулгын үеэр иргэдийн төлөөлөл хэлж байсан. УИХ хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргасан юм. Хөгжлийн банкны, нүүрсний хэргийн талаар УИХ-ын гишүүд эхэлж шүгэл үлээж, олны анхааралд оруулсан гэдгийг цохон тэмдэглэе. Хөгжлийн банкны гурав дахь шатны сонсгол явагдаж байна. Энэ сонсголоор тус банкны 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн ямар зориулалтаар авсныг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа. Бид улсынхаа нийгэм, эдийн засагт эрх зүйн шинэчлэл хийх 10 багц хуулийг хэлэлцэн батлах зорилт дэвшүүлсэн. Эдгээрээс авлигатай тэмцэх, улс төр, засаглалын чиглэлээр шинэчлэлийн бодлогын үндсэн асуудлыг шийдвэрлэх нь чухал байна" гэлээ.
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн дараа чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. Учир нь, чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх мэдээлэл хийж байгаа юм. Чуулганы хаалттай хуралдаан дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлэг, Төрийн байгуулалт, Хууль зүй, Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдахаар төлөвлөөд байна
Сэтгэгдэл үлдээх