Цэс Close

Б.Жаргалсайхан: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа учраас яллагдагчаар татсан

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж эхэллээ. Хуралдааны өмнө ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөрдөн шалгах байгууллагын ажиллах боломжийг нь хангах үүднээс энэ асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Түүнээс аль нэг гишүүний гэм буруугийн асуудлыг шийдэх гэж оруулаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Үндэслэл байгаа учраас яллагдагчаар татсан” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах