Засгийн газар Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар:
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай
- “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 29 асуудал хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл үлдээх