Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар:
– Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
– Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт
– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай
– “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 29 асуудал хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.
