Цэс Close

Цоохор ирвэсийн судалгаа хийжээ

Монгол Улсын ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Итали улсын Флоренсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт, Чандмань сумдын нутаг болох Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүс Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд орчин үеийн судалгааны технологи болох 100 автомат камер байршуулжээ.

Цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдын тоо толгойг тогтоох судалгааны нэгдүгээр үе шат энэ оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн байна. Хоёрдугаар үе шатыг ирэх зургаадугаар сарын 30-наас эхлүүлэх юм байна.

Энэхүү судалгааны үр дүнд тусгай хамгаалалттай бүс нутаг, түүний орчны бүсийн хамгааллын менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн малчид, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал-зэрлэг амьтад хоорондын давхцалыг илрүүлэх, бусад судалгааны төсөл хөтөлбөрийг татахад оршино.

Уг судалгааг өнгөрсөн жил Аж богдын нуруунд хийсэн бөгөөд дотоодын болон олон улсын төслийн зорилтот бус нутгуудаар хийж буйгаараа онцлог юм.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах