Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнөөдөр УИХ-д өргөн барина

Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт(ҮХНӨ)-ийн төслийг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ) хэлэлцэн дэмжсэн байна. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг төслийг хэлэлцэн дэмжсэнээр УИХ-д өнөөдөр өргөн барихаар болжээ.
Хуулийн төсөлд
- Гишүүдийн тоог нэмж 152 гишүүнтэй болгох.
- Цэцийн гишүүнийг зургаан жилээр нэг удаа томилох.
- Нам байгуулахтай холбоотой 19.1.2 дах заалтыг бүхэлд нь хасах.
- Дээд шүүхийн шийдвэр хүний эрх зөрчсөн гэж үзвэл Цэцэд хандах.
- Хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргана гэсэн өөрчлөлтийг тусгасан байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх