Л.Энх-Амгалан: Англи хэлийг гуравдугаар ангиас заана гэж төлөвлөсөн

Боловсролын багц хуулийг шинэчлэх төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Хуулийн төсөлд үндсэн гадаад хэлийг англи хэл болгох заалт оруулж байгааг хууль санаачлагчид мэдээлж байв. Энэ асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсандаа тайлбар оруулжээ. Тэрбээр "Боловсролын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр англи хэл үндсэн гадаад хэл байна гэж заасан.Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөр, сурах бичиг, багшаа бэлдэнэ" гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх