Цэс Close

Н.Энхболд: Ирээдүйн 30 жилийн замыг зөв тавихын тулд өнгөрсөн алдаагаа залруулж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Тодруулбал, Засгийн газраас оруулж ирсэн уг хуулийн төслөөр УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна, УИХ нь нэг танхимтай байх бөгөөд 126 гишүүнтэй байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Төрөө яаж бүрдүүлэх вэ, төр минь яаж ажиллах вэ гэсэн ирээдүйн 30 жилийн замыг зөв тавихын тулд өнгөрсөн алдаагаа залруулж, өөрөөр хэлбэл 30 жил яригдсан асуудлыг гүйцээх гэж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо гуравдугаар хэлэлцүүлэг хийсэнтэй холбоотой асуулт гарсангүй гэж ойлгож байна. Хэлэлцүүлгүүд явж байхад хариулт өгсөн асуултууд санагдаад байна. Эхний хоёр хэлэлцүүлгээр бид энэ мэт асуудлаа яриад ороод ирсэн гэж бодож байна. бүх зүйл нэг л өдөр сайхан болчихгүй. Намуудын хариуцлага, манлайллын асуудал яригдана. Тэд нийгмийн өмнө хариуцлагаа хүлээгээд, нэр дэвшигчээ шалгаруулах байх аа. Тун удахгүй Ерөнхийлөгчөөс Улс төрийн намуудын тухай хууль орж ирнэ. Тэр үед энэ мэт асуудал яригдах байх аа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах