Цэс Close

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ-аас мэдэгдэл гаргажээ

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ-аас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд...

"Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосноос хойш 30 гаруй жилийг үдсэн хэдий ч төрийн тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Төрд хяналт суларч, нийгмийн тодорхой хэсэг бүлэг улс үндэсний эрх ашгаас дээгүүр авирлан, нийгэмд шударга бус байдлыг өөгшүүлж байсан нь 5 Ш ажиллагаагаар тодорхой болж, шударга ёсыг шаардсан өргөн олон түмний тэмцэл өрнөх боллоо.

Эрх мэдэл хэсэг бүлгийн гарт шилжих нь хортой үр дагаварт хүргэхийг хазаарлахын тулд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг цуцлан, тэдний төлөөллийн чадамжийг нэмэгдүүлэх, нийгэм олны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх чиглэлд гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүд тодорхой салбараар мэргэшиж, төрийн бодлогыг нухцатай авч хэлэлцэх, парламентын сонгуулийг холимог хэлбэрээр явуулахыг чухалчилдаг байсан монголын төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн үзэл санааг хэрэгжүүлэх Сайн цаг ирж байна" гэжээ.

Тайлбар байхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах