Цэс Close

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чин Ганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Ван И-г буцаан томилжээ

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооноос Хятадын  Гадаад хэргийн сайд Чин Ганыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

"Xinhua" агентлагийн мэдээлснээр, энэ албан тушаалд Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга, Улс төрийн товчооны гишүүн Ван И-г дахин томилогдсон байна.

Бээжингийн Ардын их хурлын ордонд болсон БХАТИХ-ын 14 дэх сонгуулийн Байнгын хорооны дөрөвдүгээр чуулганаас ийм шийдвэр гарчээ.

Ван И нь 2013 оны гуравдугаар сараас 2022 оны арван хоёрдугаар сар хүртэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан юм. 2022 оны  арван хоёрдугаар сарын 30-нд Чин Ган түүний оронд энэ албан тушаалд томилогдож байсан юм. Улмаар Ван И нь 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ХКН-ын Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга болсон байна.

Сонирхуулахал, Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар хятадын өсч буй од гэгдэж байсан Гадаад хэргийн сайд асан Чин Ган нь өнгөрөгч зургаадугаар сарын 25-нд Орос, Вьетнам, Шри-Ланка улсын албаны хүмүүстэй уулзсанаас хойш олны өмнө гараагүй юм. Түүнийг яагаад олны өмнө гарахгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд янз бүрийн таамаг гаргаж байсан ч алинд нь ч БНХАУ-ын засгийн газраас тайлбар тавиагүй байсаар өдийг хүрсэн юм.

Бэлтгэсэн: Ц.КАстро

эх сурвалж: Al Jazeera, cnn, Xinhua

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах