Цэс Close

Дорно дахины наадамд анх удаа оролцлоо

  • Монгол, Канадын дипломат харилцаа тогтоосны 50 жил ой болж байна
  • Ойн хүрээнд Монголоос Канадад суугаа ЭСЯ Дорно дахины наадамд оролцов
  • Наадмын үеэр монгол дуу хөгжим, бүжиг, уран бүтээлүүдийг зочдод танилцуулжээ

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Дорно дахины наадамд анх удаа оролцлоо.

Тус наадам Канад Улсын Монреаль хотод наймдугаар сарын 10-13-нд болсон бөгөөд Монгол Улс, Монголын ард түмний түүх, соёл уламжлал, оюуны бүтээлийг сурталчлав.

Наадмын үеэр орчуулагч Р.Мөнхзулын франц хэлэнд хөрвүүлсэн Монголын утга зохиолын дээжис, зураач, уран бичээч В.Баатарчулуун, Т.Гантулга нарын уран бүтээлийг танилцуулжээ. Мөн морин хуур, хөөмий, монгол бүжиг, лимбэ зэрэг монгол дуу хөгжим, бүжгийг зочдод толилуулсан байна.

Канадын хамгийн олон уншигчтай LaPresse сонины сэтгүүлч, улс төр судлаач Жан-Фредерик Легар Тремблэй, Монреалийн их сургуулийн докторант Жереми Лэ Бланк-Гутиэр, “Монгол-шуранхайлж байгаа элсний нутагт хийсэн гайхамшигт аялал” номын зохиогч, аялагч Чарльз Роберж нар наадмын зочдод Монгол Улс, монголын ард түмний ахуй соёл, улс төр, нийгмийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, сонирхолтой яриа өрнүүлэв.

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Канадын Кубэк муж дахь Монгол-Канадын нийгэмлэг, Монголын Шагайн харвааны салбар зөвлөл, мөн монгол гэрийг Канад Улсад танилцуулж, канадчуудын хэрэглээнд нэвтрүүлж байгаа Groovy Yurts компанитай хамтран дээрх арга хэмжээнд амжилттай оролцлоо.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах