Цэс Close

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5-7 насны эгч дүү хоёр 9 давхраас унаж амиа алджээ

Бага насны хоёр хүүхэд өндрөөс унаж амиа алджээ. Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 2-нд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Алтай хотхоны 9 давхарт амьдардаг 7 болон 5 настай эгч дүү хоёр өндрөөс унаж амь насаа алдсан байна. Амиа алдсан охидыг гэрийнхэн нь гаднаас цоожилсон байжээ. Тухайн хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй байсан байна. Цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт таван настай хүүхэд гэрийнхээ цонхоор унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Иймд эцэ, эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, цонхондоо хамгаалалт хийлгэх зэргээр болзошгүй эрсдлээс үр хүүхдээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах