Цэс Close

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 хувьтай явж байна

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Газар шороо, дөрвөлжин, дугуй хоолой, дээд бүтцийн ажлууд бүрэн хийгдэж дууссан байна.

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай.

Тус байгууламж нь жилд 12 сая тонн ачааг шилжүүлэн ачих хүчин чадалтай, ачилт, буулгалтын 74 га талбайтай.

Одоогоор бетон талбайн барилга угсралтын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа ба нэг удаад 2,100 чингэлэгтэй ачааг буулгах хүчин чадалтай, нийт 985 метр урт, 64 метр өргөн, 0,3 метр өндөртэй байхаар төлөвлөгдсөн тус талбайг энэ сарын 20-ны өдөр бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Шилжүүлэн ачих терминал төслийн хүрээнд удирдлагын байр, нэг цэгийн үйлчилгээний байр, харуулын байр, авто засварын төв, амрах байр зэрэг нийт 9 барилга баригдаж байгаа ба тус төсөл бүрэн ашиглалтад орсноор 285 байнгын ажлын байр шинээр бий болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах