Цэс Close

"Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаар олон талт төлөөллүүд асуудлыг тодорхойлж, шийдэл санал болгож байна

"Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” батлагдсаны 75 жил, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Парисын зарчмууд батлагдсаны 30 жил, "Хүний эрх хамгаалагчдын тухай тунхаглал” батлагдсаны 25, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг Хүний эрхийн Үндэсний Комисс, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо хамтран өнөөдөр /2023.10.31/ зохион байгуулж байна.

Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй тус симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 130 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, хүний эрх хамгаалагчид оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл төлөвшихөд чиглэсэн санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж гаргах юм.

Симпозиумыг ХЭҮК-ын дарга Ж.Хунан нээж хэлсэн үгэндээ хүний эрхийн боловсрол нь аливаа зөрчил, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид, эрх тэгш байх, шийдвэр гаргах үйл явцад оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байгааг олон улсын хамтын нийгэмлэгээс хүлээн зөвшөөрч, хүний эрхийн боловсролын үүрэг, ач холбогдлыг улам бүр чухалчилж байгааг онцолж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн "Хүний эрхийн боловсрол сургалтын тухай тунхаглал", "Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөр", "Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийн 4 дэх зорилгыг тодотгосон Инчоны тунхаглал зэрэгт хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжихэд хүний эрхийн боловсрол, сургалт өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэхийн зэрэгцээ олон улсын бодлого, эрх зүйн хүрээг тогтоож өгсөн гэлээ.
Мөн Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрууд үндэсний стратеги боловсруулах, түүний хэрэгжилт, хяналт, үнэлгээг зохицуулах үүрэг бүхий бүтцийг байгуулах, тэрхүү бүтэц нь холбогдох яамд, үндэсний бусад оролцогч талууд хамтран ажиллахаар заасан.
Тиймээс хүний эрхийг хангах, хамгаалах талаар салбар дундын ажлын уялдаа холбоог сайжруулах, хүний эрхийн боловсролыг албан боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, боловсролын салбарт хүний эрхийн нарийвчилсан үнэлгээ хийж, хүний эрхийн сургалтын хөтөлбөр, арга зүй боловсруулахад та бүхэн дуу хоолойгоо нэтгэж, хамтын шийдэлд хүрнэ гэж найдаж байна гэдгийг онцоллоо.
Харин Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хүний эрхийн боловсрол бол боловсролын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь танин мэдэхүйн сургалтаас давж, хүний ​​эрхийн соёлд хандах ур чадвар, хандлагыг хөгжүүлэх, тэр дундаа сургуулийн хамт олонд хүний ​​эрхийн дадлага хийх, олон нийттэй харилцах замаар хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилготой юм гээд НҮБ-ын Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэхэд хамтдаа дуу хоолойгоо хүргэхийг уриаллаа.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Элчин сайдын хэргийг түр хамаарагч Кристоф Форакс Европын Холбооны Төлөөлөгчийн газар нь Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Засгийн газартай хүний эрхийн асуудалд нягт хамтран ажиллахыг эрхэмлэдэг бөгөөд энэ хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тэр дундаа чадавхийг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын хараат бус байдал, төсвийн бие даасан байдал нь хүний ​​эрхийн боловсрол, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг дурдсан юм.
Симпозиумын салбар хуралдаан:
⦁ “Монгол Улсын хүний эрхийн боловсрол, сургалтын сайн туршлага
⦁ “Хүний эрхийн боловсролын арга зүйч бэлдэх боломж, нөөц”
⦁ “Данийн хүний эрхийн хүрээлэнгийн ТХЗ 4.7/Хүний эрхийн боловсрол судлах шинэ аргачлалын танилцуулга” илтгэл
⦁ “ТХЗ 4.7/Хүний эрхийн боловсрол судлах шинэ аргачлалыг нутагшуулах нь”
⦁ “Хүний эрхийн боловсрол, сургалтын агуулга, хөтөлбөрийн дундын мэдээллийн сан байгуулах эрэлт, хэрэгцээ”
⦁ “Хүний эрхийн боловсролын үндэсний тайлан боловсруулах санаачилга” (Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн зорилго, бодлого, арга зүй, уялдаа холбоо)
⦁ “Хууль зүйн клиникийн үндэсний сүлжээ байгуулах түүний үр нөлөө
⦁ “Зорилтот бүлэгт чиглэсэн хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдвийн хүрээнд олон талт салбарын төлөөлөл нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлыг тодорхойлж, шийдэл санал болгож байна.
May be an image of 1 person
May be an image of 1 person and dais
May be an image of 1 person, newsroom, dais and text
May be an image of 1 person
May be an image of 3 people, newsroom and dais
May be an image of one or more people, people studying and text
May be an image of 3 people and text

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах