Цэс Close

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөг байхаар тогтоожээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурал өнгөрсөн сард болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

Ингэхдээ 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд мөрдөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 36929 төгрөг буюу сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.

Мөн 2025 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны тавдугаар сарын 1-ний дотор шинэчлэн тогтоохоор болжээ. Ингэснээр хүн амын амьжиргааны доод түвшний өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, инфляцын түвшин зэрэгтэй уялдуулан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоодог.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах