Цэс Close

Ерөнхий сайд эдийн засагчидтай уулзаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж байна. Уулзалтын эхэнд тэрбээр хоёр жилийн өмнө буюу цар тахлын амаргүй цагт эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уулзаж байсныг дурдаад өдгөө эдийн засаг энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг хэллээ.
May be an image of 12 people and people studying
Төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрт хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
May be an image of 2 people and dais
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Энэ оны эхний хагас жилийн байдлаар дундаж өрхийн орлого зарлагаасаа давсан. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцийг бууруулж, тогтвортой болтол мөнгөний бодлогын хатуу төлөвийг хадгалах шаардлага үүсэж байна.
9 хүн нарын зураг байж магад
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс: Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаануудыг манайх хийсэн. ОХУ, Украйны дайны нөлөөнөөс үүдэж манай улсын инфляц 2021 онд 12 хувьтай байхад эмзэг бүлгийн өрхөд энэ тоо 18 хувьд хүрсэн. Эндээс харахад, инфляц амьжиргааны түвшин доогуур өрхөд илүүтэй нөлөөлж байна. Ногоон шийдлээр дамжиж өрхүүдийг түүхий нүүрс, сайжруулсан түлшнээс татгалзуулна гэдэг хүнд. Нүүрсний татаас, цахилгааны хөнгөлөлт зорилтот бүлэгтээ хүрч үйлчилж чадахгүй байна. Бодлогуудыг илүү оновчтой болгох шаардлага байна.
4 хүн нарын зураг байж магад
МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа: Эдийн засгийн өсөлтийг өрх рүү оруулах талаар ярьж байна. Гэтэл өрх өөрөө аж ахуй эрхлэх орчин бүрдээгүй байна. Бичил аж ахуй эрхлэх гэсэн зохицуулалт хуульд байвал иргэн баялаг бүтээгч болно. Өрхийн нэгдсэн кластерын бодлоготой болмоор байна. Өрсөлдөөний тухай хуульд бизнес хоорондын арилжааны зохицуулалт дутмаг байдаг. Эдгээрийг засаад явбал орон нутгийн хөгжилд ч нөлөөтэй. Бүс нутгийн бодлого өнөөдөр чухал байна. Гэтэл манай улсын Бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хугацаа 2020 онд дууссан. Татварын бодлого хуваарилалт бус зохицуулалтын үүрэгтэй байх ёстой. Өрхүүдийг үйлдвэрлэгч талаас нь харах цаг болсон.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах