Цэс Close

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замуудад 66 тонн давс, 292 тонн бодис цацжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2023.12.05-ны үүрээр цас орж эхэлсэн. Иймээс халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор зам цэвэрлэгээний 24 байгууллагын 65 машин техник, зам талбайн 650 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад 66 тонн давс, тусгай зориулалтын 292 тонн бодис цацаад байна гэж Нийслэлийн олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах