Цэс Close

Хятад "Дэлхийн анхны" хиймэл оюун ухаанаар ажилладаг 20 давхар босоо фермээ танилцууллаа

Хятад Улсын технологийн хурдацтай хөгжил, ололтуудаараа дэлхийд тэргүүлэх амбицтай байгаа билээ. Үүний нэг жишээ нь  тус улсын эрдэмтэд дэлхийн хамгийн өндөр бөгөөд хүний оролцоогүй ногооны босоо фермийг зохион бүтээж, тус улсын Сычуань мужид ашиглалтад оруулсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

20 давхар бүхий уг фермийг Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи удирдан бүтээсэн бөгөөд тус улсын төв телевизийн мэдээлснээр дэлхийд тэргүүлэх хэмжээний автомат газар тариалангийн жишээ болсон талаар мэргэжилтнүүд хэлж байсан юм. Мөн энэхүү босоо фермд сүүлийн үеийн шинэ технологиудыг шингээснээс дурдвал, шим тэжээлийн автомат хангамжийн систем, байгалийн гэрэлтэй адил бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй, хиймэл гэрэлтүүлэг, хиймэл оюун ухаант хяналтын систем зэрэг юм.

Босоо фермийг Хятадаас гадна Япон, Сингапур, АНУ зэрэг оронд хэрэгжүүлж байгаа ба олон жилийн турш тасралтгүй хүнс үйлдвэрлэх боломжийг олгодог үр ашигтай хөдөө аж ахуйн систем юм.

Хамгийн гол нь энэ төрлийн фермийг хот сууринаас эхлээд элсэн цөл гээд хаана ч ашиглах боломжтой бөгөөд уламжлалт газар тариалан эрхлэх боломжгүй газар нутгийг хүнсээр тогтвортой хангахад давуу талтай аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах