ОБЕГ: 120 мянгатын уулзварт автобусны мотор хэсэг шатаж байсныг бүрэн унтраасан

Хуваалцах

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өнөө өглөө 10.30 цагийн орчимд 120 мянгатын зам дээр нийтийн тээврийн автобус шатжээ.  Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад Хан-Уулын дүүргийн нэгдүгээр хороо 120 мянгатын уулзвар дээр автобус шатаж байна дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд 10:38 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход “ТЭЦ3-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны мотор хэсэг шатаж байсныг гал түймрийг бүрэн унтраасан байна.

Ажиллагааны явцад Сутайн буянт ХХК-ны ТЭЦ-3 Офицеруудын ордон чиглэлийн 41-84 УАА улсын дугаартай автобусны хөдөлгүүр болон зорчигчийн хэсэг шатсан нь тогтоогдсон бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэлээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн