Цэс Close

Нүүрсний гэх хэргийг далимдуулж Сү.Батболд руу тролл армиа босгож байна

Монголчууд бид сүүлийн жилүүдэд улстөрчид болон баян чинээлэг хүнийг үзэн ядаж хулгайч, луйварчин гэж шууд л хэлэх болж. Баян тэгээд улстөрч бол бүр ч хүний адаг юм байх. Монголд асуудлууд байгаа юу байгаа. Поп улстөрчид, хулгайч луйварчид байгаа нь ч үнэн. Гэвч баян, мөнгөтэй болгон хулгайч, улстөрч болгон луйварчин гэх нь дэндүү өрөөсгөл ойлголт юм. Хажуу хөрш нь өнгөтэй өөдтэй явбал үзэн ядаж, хар багын найзаа сайн явахыг ч үзэж чадахаа байсан ямар гээч хүмүүс болчихоо вэ,  бид чинь. Яг үнэндээ бидний энэ сэтгэхүй улсынхаа хөгжлийг улдан чангааж байгаа. Хөгжлийн өндөрлөгт хүрсэн дэлхийн тэргүүлэгчорнуудын хөгжиж  дэвжсэн, хөл дээрээ бат зогссон түүхүндэсний хөрөнгөтнүүдтэй, хувийн хэвшлийнхэнтэйнь салшгүй холбоотой байдаг. Төр засаг нь хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж, ард иргэд нь үндэсний үзэл, нэгнээ дэмжих ухамсраараа нэгдэж, үндэснийхээ аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд гаргадаг.Үндэснийхээ үйлдвэрлэгчийг дэмжиж, худалдан авалт хийж, үндэснийхээ сэхээтнүүдээр бахархаж, үүх түүх, соёл уламжлалаараа ондоошиж, өөрийн гэх юм бүхнээ хайрладаг. Тэр бүү хэл үндэстнийхээ төлөө хийсэн гавьяатнуудаа тэд баатар хэмээн өргөмжилж, бахаддаг. Харин бидэнд бахархал гэсэн юм үлдэв үү. Биесээ үзэн ядах уралдаанд орсон мэт өдөр шөнөгүй хамаг амьтныг жигшин муулж, төрийн тэргүүнээ мэндчилгээ дэвшүүлж байхад нь том, багагүй хуруу гараараа чичин элдэвлэж, хайрлаж дурладаг, мөрөөддөг насан дээрээ өсвөр насныхан нь огтоос ойлгохгүй хэрнээ улстөржиж, идэр насныхан нь “тэрнийг ал, дүүжил” гэж амандаа орсноороо бурах болов. Ер нь бол найман настай балчраас наян настай буурайг хүртлээ улстөржих, шүүмжлэхээс өөр шидгүй болсон гэлтэй. Гялайх гэрэлгүй, налайх наргүй мэт амьдрах болж. Хөдөлмөрлөх тухай бодохгүй, хэн нэгэн өөрийг нь гийгүүлнэ гэж бодоод, тэр нь бүтэхгүй болохоор уур уцаараа улс орноороо сошиалаар нэг тараахаа хэзээ болих вэ, бид. Сайныг сайн гэж харахаабольж. Муулж л байвал санаа нь амарна. Харин зөв бурууг ялгаж, сайн байгааг нь сайн гээд хэлчихвэл “ долоолоо, долигонолоо” гэж бөөнөөрөө давшлах болж. Мэдээж шүүмж байлгүй яахав. Гэвч нэг ч гэгээгүй түнэр харанхуйд амьдарч буй мэт өдөр шөнөгүй болохгүй, бүтэхгүйг ярилаа гээд амьдрал дээшлэх үү.  

  Манай улсад үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд, түүний эздийг төрөөс хулгайлсан хулгайч, луйварчин гэж үзэх болоод удаж байна. Бүр зохион байгуулалттай, давалгаалан харааж зүхэх үзэгдэл газар авлаа. Яг одоо энэ давалгаа Монголын анхны томоохон хувийн аж ахуйн нэгжийн нэг болох “Алтай трейдинг” ХХК-иас үүсэж хөгжсөн аж ахуйн нэгжүүд болон УИХ-ын гишүүн Сү.Батболдыг чиглэн давалгаалж байна. Мэдээж түүнд алдаа оноо бий л байх. Гэхдээ зориудаар муутгах зорилготой ард түмнийг талцуулж, нэг хэсгийг нь нөгөөгөөр нь муулуулах санаа өвөрлөсөн зарим хүний хажууд тэр хийж бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй нэгэн. Монголчууд бид талцаж хэрэлдвэл хэнд ашигтай вэ. Эвтэй, аятай байж гэмээнэ энэ улс хөгжин дэвжихийн эхлэл бус уу.

  Гэтэл сошиал орчинд энэ хүний талаар байсхийгээд л зүхэж, дайрах аж. Монголын хамгийн олон тролл багтай, сошиалд бүхэл бүтэн арми нь энэ улсын аль олигтой бүхнийг сэхээтнүүдийг гүтгэн доромжилдог нэгэн улстөрч УИХ-ын индэр дээрээс хөмхийгөө зууж байгаад Сү.Батболд руу заналтай үг хэлж байсан билээ. Тэр цагаас хойш юм л бол түүн рүү бүхэл бүтэн тролл армиараа дайрч хамгийн муу хүн мэт гүтгэлэг явуулж эхэлсэн. Зохион байгуулалттай бүхэл бүтэн тэр арми нь ч захиалагчийнхаа даалгаврыг амжилттай биелүүлж байгаа.

   Улстөрчид өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар газар дор ортол нь муулж, түүнийгээ цахим орчноор дамжуулан түгээдэг жишиг ингэж л Монголд нутагшсан. Мэдээлэлд огт шүүлтүүртэй ханддаггүй зарим хэсэг нь үүнд итгэдэг. Энэ байдлыг ашиглаж нэгнээ харлуулах технологи газар авсан. Үүнд нь нүүрсний гэх хэрэг сайхан далим болж байна. Нүүрсний хулгай гэх хэрэгт УИХ-ын гишүүн Сү.Батболдыг хамаатуулан харлуулах боллоо. Яг үнэндээ тэр нүүрс хулгайлах нь байтугай Тавантолгойн ордыг төрд буцаан өгч, монголчуудыг 1072 хувьцааны эзэн болгосон хүн. Гэвч сайныг нь харлууж ойлгуулах өнөөх зорилтот бүлгийн гайгаар зарим нь үүнийг мартсан бололтой. Эргэн сануулъя.

УИХ-ын гишүүн Сү.Батболдын эзэмшлийн “Алтай трейдинг” тэргүүтэй 14 аж ахуйн нэгж Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байлаа. Гэвч “Энэ том ордыг төр эзэмшиж, Монголын ард түмэн ашгийг нь хүртэх ёстой” гээд лицензээ буцаан өгч байв. Үүний үр дүнд өнөөдрийн төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” үүссэн түүхтэй.

  Мөн Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх шийдвэр ч гаргаж байв. Товчхондоо тэр бол иргэдээсээ хулгайлдаг бус иргэддээ харин ч өгдөг улстөрч. Энэ нь ч хөдөлшгүй баримт, түүхээр нотлогдоно. Эсрэгээрээ Монголын баялгийг ганцаараа цөлмөөд сууж буй хүн олон бий.

    Сү.Батболд өнөөдрийн өрнөж буй шүүмжлэлд дурдсан шиг хүн байсан бол Тавантолгойн ордыг хувьдаа эзэмшиж хэдэн үеэрээ, найз нөхдөөрөө хувааж идэх байлаа. Гэвч тэр тэгээгүй улсаа бодсон шийдвэр гаргасан юм. Хүн зөв явбал амьдрал түүнийг шагнадаг гэдэг. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтжилийн 17 хувьд хүрч байлаа. Үүнд уул уурхай түүхийн эдийн үнэ ханш, экспорт голлох нөлөө үзүүлсэн юм. Яг ийм алтан үед Сү.Батболдын Засгийн газар оновчтой гадаад бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдыг улсдаа татаж байлаа. Гэтэл хийсэн ажил, хэлсэн үгтэй Сү.Батболдыг өнөөдөр нийгэм даяараа адлах болтол нь зүхүүлэх кампанит ажлын ард өнөөх л тролл армийн “хаан” бий. Ингээд л байвал хэн Монголын төлөө зүтгэж, баян чинээлэг болохыг хүсэх.  Тамын тогооны үлгэр шиг өнгөтэй өөдтэй, чадалтай чансаатай нэгнээ татаж унагах гээд байвал энэ улс яаж хөгжих билээ. Монголын ард түмэн нийтээрээ тэнэг болчихсон юм биш. Харин биднийг нийтээр нь тэнэг гэж боддог зарим нэг нь хуурамч хаягаар монголчууд бүгдээрээ талцаж муудалцаж байгаа мэт харуулах, аль өнгөтэй, өөдтэй сэхээтнүүдийг нь үзэн ядуулах гэж оролдсоор байна.  Ханаж цадашгүй шуналтан, үзэн ядагчийн энэ санааг бид гүйцэлдүүлэхэд нь дэм болж болохгүй юм.  Цаашилбал Монголыг Монголоор нь даруулах гэсэн харийн бодлогыг ч хэрэгжүүлж аль өнгөтэй өөдтэй сэхээтнүүдийг гүтгэж, доромжилж байхыг үгүйсгэх аргагүй юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах