Хан-Уул дүүргийн иргэдэд соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөгийг 2024 оны есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулав.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн дүүргийн 25 хороодын албан хаагчдад төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилж, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрөл олгох хүрээнд гарч болзошгүй авлигын эрсдэлийн талаар мэдээлэл хийж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг мэдээлэх “Товш аппликэйшн”-ийг 304 иргэнд танилцуулж, гар утсанд нь суулгасны зэрэгцээ дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаа 250 орчим иргэнээс санал хүсэлтийг нь хүлээн авч, Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаарт өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгөв.
Төрийн байгууллага дахь авлигын эрсдэл, салбарын онцлог, нөхцөл байдалтай уялдуулан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цогц байдлаар төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тооцож хэвших ажлыг Авлигатай тэмцэх газраас цаашид уламжлал болгон зохион байгуулна.
Сэтгэгдэл үлдээх