Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын алдарт жүжигчин Ким Сү Хён жүжигчин агсан Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан гэх мэдээлэл Солонгос төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тиймээс бид та бүхэнд тухайн асуудал чухам хэрхэн эхэлж бас үргэлжилж байгаа талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Энэ оны хоёрдугаар сарын 16-нд залуу жүжигчин Ким Сэ Рон гэртээ нас барсан байдалтай олдож улмаар түүнийг амиа хорлосон хэмээн албаныхан мэдээлсэн. Түүний оршуулгын ёслол даруухан болсон бөгөөд оршуулгын ажилд түүнтэй хамтран ажиллаж байсан болон нөхөрлөж байсан цөөн уран бүтээлчид оролцож байсан юм.

Энэхүү эмгэнэлт явдлын дараа буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр “Hoverlab” гэх нэртэй юүтүб суваг Ким Сэ Рон агсны авга эгчийг оролцуулсан бичлэгийг нийтэлж олон нийтэд мэдэгдсэн юм. Ким Сэ Роны авга эгч (хамаатны болон дотны найз эгч хэмээн орчуулагддаг үг ашигласан) гэх эмэгтэй нь хэлэхдээ, дүүг минь 15 настай байхад нь тухайн үед 27-той байсан Ким Сү Хён үерхлийн харилцаа үүсгэсэн бөгөөд тэд зургаан жилийн турш үерхсэн. Эхэндээ энэ талаар мэдээгүй ч цэрэгт явах үедээ өмнөхөөсөө илүү холбогдож зураг илгээхэд нь мэдсэн. Мөн 2019 онд Kим Сү Хён өөрийн агентлагаа байгуулахад Ким Сэ Рон ямар ч цалингүйгээр ажилд нь тусалдаг байсан. 2022 оны машины осол болоход тэд салсан байсан боловч Kим Сү Хён болон агентлаг нь өөрсдөө гэнэт гарч ирж бүх хариуцлагыг нь хүлээсэн. Талийгч тухайн үед хохирлын цар хүрээг дахин тодруулах хүсэлтэй байсан ч Ким Сү Хён 700 сая воны хохирлыг барагдуулсан. Тухайн үедээ төлбөрийг буцааж төлөөрэй гэж огт хэлээгүй. Ким Сэ Рон асуудлыг зохицуулж өгсөнд талархаж, мөнгө олохоороо төлнө гэж хэлж байсан. Гэтэл гэнэт 2024 онд 700 сая воноо төл гэсэн мэдэгдэл ирсэн. Ким Сэ Рон мэдэгдэл авсныхаа дараа Ким Сү Хёнтой холбогдох гэж олон удаа оролдсон ч бүтэлгүйтсэн учраас түүнтэй холбогдох эцсийн аргаа хамтдаа авхуулсан зургаа инстаграмдаа хальт нийтлээд устгасан. Гэтэл Ким Сү Хён танихгүй хүн шиг хандаад холбоогүй гэж мэдэгдэл хийж талийгчтай ч холбогдоогүй. Эцэст нь Ким Сэ Рон 700 сая воны өрөө төлж дийлэлгүй, санхүүгийн асуудлаас болоод түүний төрсөн өдрөөр амиа хорлосон. Тэдний хамтдаа авхуулсан зураг зөндөө тул дэлгэх боломжтой гэжээ.

Талийгчийн авга эгчийн энэхүү бичлэг цацагдсаны дараа жүжигчин Ким Сү Хёний агентлаг “Gold Medalist” хоёр жүжигчний үерхлийн харилцаатай гэх мэдээлэл нь илт худал мэдээлэл хэмээн тайлбар хийсэн юм. Тус тайлбарт: "Сайн байна уу. "Gold Medalist" агентлаг байна. Жүжигчин Ким Сү Хёны талаар "Garosero"-ийн юүтүб хуудсаар цацсан талаар бид албан ёсны мэдэгдэл хийхээр шийдлээ. Уг бичлэгт дурдсан бүх зүйл худал. Тэд Ким Сү Хён юүтүбэр И Жин У-тай хамтран талийгаач Ким Сэ Роныг дарамталсан хэмээн дээрх бичлэгт дурдсан байсан.
Мөн Ким Сү Хён нь талийгаач Ким Сэ Ронтой 15 настайгаас нь хойш романтик харилцаатай байсан, түүнийг согтуугаар автомашин жолоодсон хэрэг гарсны дараа компани нь нөхцөл байдлыг буруугаар зохицуулсан, тэр ч бүү хэл манай ажилчдын нэг нь юүтүбэр И Жин У-г биечлэн мэддэг байсан хэмээжээ. Манай агентлаг болон Ким Сү Хёныг буруутгасан өнгө аяс бүхий энэхүү мэдээлэл нь худал бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлмээр байна. Бид одоогоо худал мэдээлэл тараасан хэргээр "Garosero"-ийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах болно.
Манай агентлагийн харьяанд байсан талийгаач Ким Сэ Рон таалал төгссөнд гүнээ харамсан эмгэнэл илэрхийлж байна. Гэсэн хэдий ч "Garosero"-оос ийм мэдээлэл цацсан нь талийгаачийн амьд ахуйдаа амссан цахим дээрэлхэлтийг дахин өдөөж байна. Эдгээр үйлдэл нь зөвхөн юүтүбэрийн хувийн ашиг сонирхлын үүднээс компани болон талийгаачийн нэр хүндийг гутаан доромжилж байна. Бид үүнийг тэвчиж чадахгүй. Эдгээр ор үндэслэлгүй мэдээллийг цаашид түгээн дэлгэрүүлж, олшруулах, хуулбарлахгүй байхыг бид чин сэтгэлээсээ хүсэж байна" гэсэн байдаг.

Түүний мэдэгдлийн хариу болгож "Garosero Research Institute"-ээс, Ким Сү Хён манай Ким Еэ И сэтгүүлчийг хэн гэдгийг сайн мэддэггүй бололтой. Хуулийн хариуцлагаа?
Дэлхийн од BTS хүртэл ингэж хэлж л байсан. Тэгээд юу боллоо? Бүгдээрээ цэрэгтээ явсан шүү дээ. Одоо зөвхөн Хятадад алдартай Kим Сү Хён хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэнээ? Манайх тэгж хаа хамаагүй мэдээ цацдаггүй. Ким Сэ Роны гэр бүлээс бид мэдээлэл болон холбогдох баримтуудыг авсан. Гэр бүлийг нь бас шүүхдэхгүй юм уу? Ямартай ч сэтгэгдлүүдийг уншаад үз. Олон нийт ингэж л хүлээж авч байна, Сү Хёноо.
... Маргааш насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой гомдол гаргах байх. Дунд сургуулийн хоёрдугаар ангийн хүүхэдтэй үерхэнэ гэнээ? Чамайг дотно харилцаанд ороогүй гэж найдаж байна. Гэхдээ чи яагаад Вон Бин очсон байхад түүний оршуулганд очоогүй юм бэ? Ядаж хүн байж энгийн ёс зүйтэй байх хэрэгтэй шдээ..." хэмээн хариу мэдэгдэл гаргасан юм.

2025 оны гуравдугаар сарын 11-ний мягмар гарагт “Hoverlab” суваг Ким Сү Хён Ким Сэ Роныг хацар дээр нь үнсэж байгаа зургийг дахин нийтэлж олон нийтийн дунд талцал үүсгээд байсан тэднийг үерхэж байсан гэх олны таамаглалыг илүү бататгасан юм. Мөн тус суваг Ким Сэ Рон 2024 оны гуравдугаар сарын 19-нд Ким Сү Хён руу илгээсэн мессежийг дэлгэсэн.
Тус мессежид,
“Ахаа, Сэ Рон байна. Та надад холбогдуулж шүүхэд хандсан гээд нэхэмжлэл ирсэн байна. Надад жаахан хугацаа өгчих гэж хэлсэн шдээ. Эргэн ирэлтээ бэлдээд би их хичээж байгаа. Би төсөл болгоноосоо хувь өгөөд явах тохиролцоо хийж болох уу? Би төлөхгүй гэж хэлээгүй шдээ. Шууд 700 сая вон нэхвэл би угаасаа чадахгүй. Шүүхэд хүртэл хандах хэрэгтэй гэж үү? Намайг авраач… Гуйж байна. Жаахан хугацаа өгчих” гэжээ.
Ким Сү Хён болон Ким Сэ Рон хоёрын хамт авхуулсан зураг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараа үерхлийн мэдээг үгүйсгэж байсан "Golden Medalist"-аас Ким Сэ Роныг насанд хүрсэний дараа буюу 2019 оны зунаас 2020 оны намар хүртэл үерхсэн. Ким Сү Хён талийгчийг насанд хүрээгүй байхад нь үерсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй худлаа. Ким Сэ Рон 2024 оны гуравлугаар сарын 24-ний өглөө өөрийн инстаграм сторидоо оруулсан зураг нь 2020 оны өвөл үерхэж байхдаа авхуулсан зураг ” гэх мэдэгдэл хийсэн бөгөөд албан ёсны мэдээлэл хийж баримттайгаар асуудлыг цэгцлэнэ гэж байсан боловч Ким Сү Хёны биеийн байдал тогтворгүй байгаагаас болж мэдээлэл хийхээ хойшлуулаад байна.
Харин талийгч Ким Сэ Роны ээж “Бурхан болсон охиныхоо тухай яриад байгаа шалтгаан маань түүний алдар хүндийг сэргээмээр байна. Хэдхэн секундын дотор хэдэн зуун худал нийтлэл гарч миний охин сүйрсэн. Би ямар нэгэн зүйл олох эсхүл маргаан үүсгэх гээгүй. Миний цор ганц найдвар охиноо нэр мөртэй, хүлээн зөвшөөрөгдөж, нандигнадаг жүжигчнээрээ эргэн дурсагдаасай л гэж хүсэж байна. Хэн нэгний хов байлгахыг хүсэхгүй байгаа тул охины минь алдар хүндийг сэргэхэд туслаарай” хэмээсэн байна.
Уг асуудалтай холбоотой сүүлийн үед гарсан мэдээллүүдээс товчлон хүргэхэд, жүжигчин Ким Сү Хёнтой хамтран ажиллаж байсан "TOUS les JOURS", "K2", "Shabu All Day", "Homeplus", Prada, Homeplus, Classy, SHINHAN FINANCIAL GROUP, Shinhan bank, All days, Jo Malone London, Cuckoo, Eider зэрэг брендүүд түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж, зургийг цахим орчноос устгаж эхэлсэн бол "Jeju Air" компани 10 жилийн өмнөх Ким Сү Хёны тоглосон сурталчилгааны бичлэгээ "private" тохиргоотой болгожээ.

G-Dragon-ний хөтлөн явуулж буй “Good Day” шоунд түүнийг оролцуулахгүй байхыг олон нийт уриалсан ч төслийн багийн зүгээс жүжигчин Ким Сүхён төсөлд үргэлжлүүлэн оролцно. Гэхдээ хамгийн бага оролцоотой. Түүнийг хасаагүй. Бид түүнд итгэхийг хүсэж байна” хэмээсэн бол " Disney+ "-с үүсээд байгаа асуудлаас үл хамаарч ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх Ким Сү Хёны гол дүрд нь тоглож байгаа “Knock off” цувралын зураг авалтыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Борооны араас шороо гэгчээр тус асуудал үүссэн цагаас эхлэн Ким Сү Хёны фэн клуб түүнийг өмөөрөхгүй, зарим олны танил эрхмүүд түүний цахим хуудсыг дагахаа больсон гэсэн мэдээллүүд маш хурдацтайгаар нийтлэгдэж байгаа ч ташаа мэдээлэл гарах бүрт залруулага мэдээлэл гарсаар байгаа юм. Жишээлбэл жүжигчин Ким Сү Хёны фэн клубийхэн хайртай жүжигчнээ үргэлжлүүлэн дэмжинэ хэмээн мэдэгдсэн. Үүгээр зогсохгүй тэд 15 настай Сэ Ронтой авхуулсан гэх зурагт талийгчийн өмссөн футволк тухайн үед үйлдвэрлэгдээгүй байсан гэх зэрэг баримтуудыг мөн нийтлээд байна. Мөн түүнийг дагахаа больсон олны танил эрхмүүд эхнээсээ угаасаа түүний хаягийг дагаж байгаагүй гэх тайлбар хийжээ.
Жүжигчин Ким Сү Хён насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлж байгаа бол өөр хэвлэлүүдэд тухайн асуудлыг нотлох баримтаар тогтоогдож шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй учир түүнийг буруутгах боломжгүй хэмээн мэдээлж байна.

Хамгийн харамсалтай нь асуудлын эхлэл болсон жүжигчин Ким Сэ Роны согтуу жолоо барьж осол гарах үед түүнтэй хамт жүжигчин Чой Хён Ук хамт байсан гэсэн мэдээлэл ч цацагдсан. Дээрх мэдээллийг зарим сэтгүүлчид үгүйсгэн Ким Сэ Роны хажууд эрэгтэй биш 21 настай эмэгтэй байсныг баримтаар баталжээ. Учир нь тухайн ослын дараа талийгчтай хамт байсан гэх эмэгтэйд нь Сөүлийн шүүхээс 5 сая воны торгуул оногдуулсан аж.
Мөн тус ослоос болж 700 сая воны өрөнд орсон гэх асуудал үнэндээ жүжигчин Ким Сэ Роны Netflix-тэй хамтарсан төсөл болох "Bloodhounds" төсөлд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбогдуулан ноогдуулсан тоРгууль бөгөөд тус торгуулийн мөнгийг хуулиар хүлээсэн үүргийн дагуу "Golden Medalist" төлжээ.
Жүжигчин Ким Сэ Роныг их хэмжээний өрөнд орсон үед түүнтэй хамтран тоглож байсан жүжигчин Вон Бин туслахыг хүсэхэд тэрээр талархал илэрхийлээд татгалзаж байжээ. Гэсэн ч жүжигчин Вон Бин талийгчийн ээжийн данс руу 230 сая вон шилжүүлж байжээ.
Ким Сэ Рон болон И Ча Мин нарын хамтран тоглосон “Everyday, We Are” драмыг цацахгүй хэмээн мэдэгдэж байсан ч продакшин багийхан тун удахгүй цацаж үзэгчдийн хүртээл болгохоо мэдэгдлээ. Мөн драманы нийт ашиг орлогыг түүний оршуулгын зардал болон гэр бүлд нь өгөхөөр болсон байна.
Сэтгэгдэл үлдээх