Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын алдарт жүжигчин Ким Сү Хён жүжигчин агсан Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан гэх мэдээлэл Солонгос төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тиймээс бид та бүхэнд тухайн асуудал чухам хэрхэн эхэлж бас үргэлжилж байгаа талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Энэ оны хоёрдугаар сарын 16-нд залуу жүжигчин Ким Сэ Рон гэртээ нас барсан байдалтай олдож улмаар түүнийг амиа хорлосон хэмээн албаныхан мэдээлсэн. Түүний оршуулгын ёслол даруухан болсон бөгөөд оршуулгын ажилд түүнтэй хамтран ажиллаж байсан болон нөхөрлөж байсан цөөн уран бүтээлчид оролцож байсан.
Энэхүү эмгэнэлт явдлын дараа буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр “Hoverlab” гэх нэртэй юүтүб суваг Ким Сэ Рон агсны авга эгчийг оролцуулсан бичлэгийг нийтэлж олон нийтэд мэдэгдсэн юм. Ким Сэ Роны авга эгч (хамаатны болон дотны найз эгч хэмээн орчуулагддаг үг ашигласан) гэх эмэгтэй нь хэлэхдээ, дүүг минь 15 настай байхад нь тухайн үед 27-той байсан Ким Сү Хён үерхлийн харилцаа үүсгэсэн бөгөөд тэд зургаан жилийн турш үерхсэн. Эхэндээ энэ талаар мэдээгүй ч цэрэгт явах үедээ өмнөхөөсөө илүү холбогдож зураг илгээхэд нь мэдсэн. Мөн 2019 онд Kим Сү Хён өөрийн агентлагаа байгуулахад Ким Сэ Рон ямар ч цалингүйгээр ажилд нь тусалдаг байсан. 2022 оны машины осол болоход тэд салсан байсан ч Kим Сү Хён болон агентлаг нь өөрсдөө гэнэт гарч ирж бүх хариуцлагыг нь хүлээсэн. Талийгч тухайн үед хохирлын цар хүрээг дахин тодруулах хүсэлтэй байсан ч Ким Сү Хён 700 сая воны хохирлыг барагдуулсан. Тухайн үедээ төлбөрийг буцааж төлөөрэй гэж огт хэлээгүй. Ким Сэ Рон асуудлыг зохицуулж өгсөнд талархаж, мөнгө олохоороо төлнө гэж хэлж байсан. Гэтэл гэнэт 2024 онд 700 сая воноо төл гэсэн мэдэгдэл ирсэн. Ким Сэ Рон мэдэгдэл авсныхаа дараа Ким Сү Хёнтой холбогдох гэж олон удаа оролдсон ч бүтэлгүйтсэн учраас түүнтэй холбогдох эцсийн аргаа хамтдаа авхуулсан зургаа инстаграмдаа хальт нийтлээд устгасан. Гэтэл Ким Сү Хён танихгүй хүн шиг хандаад холбоогүй гэж мэдэгдэл хийж талийгчтай ч холбогдоогүй. Эцэст нь Ким Сэ Рон 700 сая воны өрөө төлж дийлэлгүй, санхүүгийн асуудлаас болоод түүний төрсөн өдрөөр амиа хорлосон. Тэдний хамтдаа авхуулсан зураг зөндөө тул дэлгэх боломжтой гэжээ.
Талийгчийн авга эгчийн энэхүү бичлэг цацагдсаны дараа жүжигчин Ким Сү Хёний агентлаг “Gold Medalist” хоёр жүжигчний үерхлийн харилцаатай гэх мэдээлэл нь илт худал мэдээлэл хэмээн тайлбар хийсэн юм. Тус тайлбарт: “Сайн байна уу. “Gold Medalist” агентлаг байна. Жүжигчин Ким Сү Хёны талаар “Garosero”-ийн юүтүб хуудсаар цацсан талаар бид албан ёсны мэдэгдэл хийхээр шийдлээ. Уг бичлэгт дурдсан бүх зүйл худал. Тэд Ким Сү Хён юүтүбэр И Жин У-тай хамтран талийгаач Ким Сэ Роныг дарамталсан хэмээн дээрх бичлэгт дурдсан байсан.
Мөн Ким Сү Хён нь талийгаач Ким Сэ Ронтой 15 настайгаас нь хойш романтик харилцаатай байсан, түүнийг согтуугаар автомашин жолоодсон хэрэг гарсны дараа компани нь нөхцөл байдлыг буруугаар зохицуулсан, тэр ч бүү хэл манай ажилчдын нэг нь юүтүбэр И Жин У-г биечлэн мэддэг байсан хэмээжээ. Манай агентлаг болон Ким Сү Хёныг буруутгасан өнгө аяс бүхий энэхүү мэдээлэл нь худал бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлмээр байна. Бид одоогоо худал мэдээлэл тараасан хэргээр “Garosero”-ийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах болно.
Манай агентлагт харьяалагдаж байсан талийгаач Ким Сэ Рон таалал төгссөнд гүнээ харамсан, эмгэнэл илэрхийлж байна. Гэсэн хэдий ч “Garosero”-оос ийм мэдээлэл цацсан нь талийгаачийн амьд ахуйдаа амссан цахим дээрэлхэлтийг дахин өдөөж байна. Эдгээр үйлдэл нь зөвхөн юүтүбэрийн хувийн ашиг сонирхлын үүднээс компани болон талийгаачийн нэр хүндийг гутаан доромжилж байна. Бид үүнийг тэвчиж чадахгүй. Эдгээр ор үндэслэлгүй мэдээллийг цаашид түгээн дэлгэрүүлж, олшруулах, хуулбарлахгүй байхыг бид чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.
Түүний мэдэгдлийн хариу болгож “Garosero Research Institute”-ээс, … Хуулийн хариуцлагаа?






G-Dragon-ний хөтлөн явуулж байгаа “Good Day” шоунд түүнийг оролцуулахгүй байхыг олон нийт уриалсан ч төслийн багийн зүгээс жүжигчин Ким Сүхён төсөлд үргэлжлүүлэн оролцно. Түүнийг төслөөс хасаагүй ч хамгийн бага оролцоотой байх болно. Бид түүнд итгэхийг хүсэж байна” хэмээсэн бол “Disney+”-с үүсээд байгаа асуудлаас үл хамаарч ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх Ким Сү Хёны гол дүрд нь тоглож байгаа “Knock off” цувралын зураг авалтыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.










