Өнөөдөр Монгол Ардын Намын Бага хурал хуралдаж дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулна

Өнөөдөр Монгол Ардын Намын Бага хурал хуралдаж дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулах гэж байна.
Тус хуралдаан болохтой зэрэгцэн МАН-ын Бага хурлын нэр бүхий гишүүн намын удирдлагууддаа хандан Их эвслийн засгийн газар байгуулах асуудлыг энэ удаагийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт шаардлагыг хүргүүлж буйгаа хэвлэлээр дамжуулан мэдэгдээд байсан билээ. Улмаар тэдгээрийн хүсэлт шаардлагад үндэслэн Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгохоос гадна эвслийн Засгийн газар байгуулах эсэх асуудлыг хэлэлцэх магадлалтай байгаа юм.
Сануулахад, Өнгөрөгч Баасан гарагт намын Удирдах зөвлөл хуралдаад Бага хурлын товыг тогтсон билээ.
Сэтгэгдэл үлдээх