Цэс Close

Монголд ирээд буй Nas Daily гэж хэн бэ?

Дэлхийн алдартай контент бүтээгч Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин өчигдөр Монголд ирсэн.  Энэ талаар Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудаснаа "Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай Nas компанийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар Чингис Хаан ОУНБ-д газардлаа. “Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын сая сая дагагчтай 20 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна" гэж бичжээ.

Тэгвэл Nas Daily гэж хэн бэ? Нусейр Ясин (Nas Daily) нь Араб-Израиль гаралтай влог хөтлөгч юм. Ясин “Facebook” “Youtube”, “TikTok” гэх платформууд дээр бичлэг байршуулдаг байна. Тэрбээр Израиль улсын Арраба хотод Палестин гэр бүлд төрсөн аж.  Ясин айлын дөрвөн хүүхдийн хоёр дахь нь, тэр 19 настайдаа Харвардын их сургуульд сансар судлалын инженерээр суралцах хүсэлт гарган тэтгэлэг авч чаджээ. Гэвч тэрбээр 2014 онд эдийн засагч болон компьютерын ухааны зэрэг хамгаалсан байна. Ясин 2014 оны есдүгээр “Venmo” компанид программ хөгжүүлэгчээр ажиллаж эхэлжээ. 2016 онд тэр ажлаасаа гарж, аялал, амьдралынхаа туршлагын талаар видео бичлэг хийхээр шийдсэн аж. Ингээд Ясин Nas Daily нэртэй “Facebook” хуудас нээж, 1000 өдрийн турш нэг минутын урттай бичлэг хийж байршуулжээ. Түүний “Facebook” хуудас хурдацтай хөгжиж 2018 оны есдүгээр сард 8 сая дагагчтай болсон юм. Хоёр сарын дараа буюу арван нэгдүгээр сард хуудасных нь дагагчдын тоо 10 сая болсон байна. Одоо тэрбээр бүх сошиал хуудаснууд дээр нийтдээ 65 сая дагагчтай аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах