Цэс Close

Ямар ордны эрийг хэрхэн байлдан дагуулах вэ

[cmsmasters_row data_shortcode_id="sy5afoprm" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="zvabhpc1z9" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="6ah4vlg1ch" animation_delay="0"]

Бүсгүй та хэн нэгэн залууд сэтгэлээ нууцхан алдчихаад түүнийг хэрхэн байлдан дагуулахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл доорх зөвлөгөө танд тусална.

Матрын орд

Матрын ордны эрчүүд хэн нэг эмэгтэйг сонирхсон ч шууд өөрийн сэтгэлээ илэрхийлэх нь юу л бол. Тэр өөрийн хүслээ гаднаа харагдуулахгүй хүйтэн, халдашгүй, тооцоотой байх болно. Хэрвээ түүний энэ байдлаас нь эмээхгүй дотносч чадвал матрын ордны эрийн романтик, итгэлтэй байдал нь бүсгүйг балмагдахуйц байдалд оруулна. Матрын ордны залуугийн сэтгэлийг эзэмдэхийн тулд бүсгүй хүн өөрөө дайралт хийж, харилцаандаа хэтэрхий их санаачлага гаргахгүй байх хэрэгтэй бөгөөд түүний өөрийгөө хүндэтгэх сэтгэлд нь орон зай өгөх хэрэгтэй. Түүнд харилцаандаа тэргүүлэгчийн байр сууринд байх,  өөрийнхөө ач холбогдлоо мэдрэх нь маш чухал байдгийг бүү мартаарай.

Хумхын орд

Хумхын ордны эрчүүд тогтворгүй зантай тул сонирхлыг нь татахын тулд сонирхолтой, нууцлаг, урьдчилан тааварлашгүй байх хэрэгтэй. Түүнийг байнга гайхуулж, өөр өөр маягаар өмнө нь гарч ирж дайралт хийх нь зөв. Сониуч хумхууд энэ тоглоомын учрыг олохыг оролдож, ач холбогдол өгөх болно. Түүнтэй харилцах харилцаанд өөрийн ноёрхлоо тогтоохыг оролдох хэрэггүй, ингэвэл сайнаар хүлээж авахгүй байх. Хумхын эрчүүд хажууд нь сонирхолтой, нууцлаг зүйлүүдийг таах хүслийг нь хуваалцдаг адал явдал хайгч эмэгтэй байгаасай гэж хүсдэг. Магадгүй энэ нь таны гадаад төрх, хувцаслалт, үсний өнгө зэргээс ч илүү түүнд чухал юм.

Загасны орд

Загасны ордны эрчүүд ихэвчлэн мөрөөдөгчид, сэтгэгчид байдаг бөгөөд эрхэм дээд хийсвэр зүйлсийн талаар шүүн тунгаах дуртай. Иймээс ч түүний сонирхлыг хуваалцдаг итгэлтэй сонсогч эмэгтэй таалагддаг. Тэр ихээхэн романтик тул гэнэтийн таатай сюрпризэнд дуртай. Загасны эрчүүд эмзэг шархламтгай зантай тул өөрийн бүсгүйгээсээ сайхан үгс, дэмжлэг хүлээдэг. Үүний зэрэгцээгээр тэр өөрөө ч хүнийг тайвшруулах дуртай бөгөөд танд тохиолдсон таагүй зүйлс, нулимс ирээдүйн харилцааны чинь “гүүр” болж мэднэ. Энэ ордны эрчүүд итгэмтгий тул хэрвээ та анхаарал халамж тавиулахыг хүсвэл ямар нэг асуудал бодож олон өөртөө татаж болно.

Хонины орд

Хонины ордны эрчүүдийн хувьд бүсгүй хүний гадаад төрх маш их ач холбогдолтой бөгөөд үүнд л эн түрүүнд анхаарлаа хандуулдаг.Гадаад үзэмжээс гадна дотоод эмэгтэйлэг байдал тэдэнд сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүстэй зөөлөн харилцдаг бүсгүйд дуртай. Хонины ордны эрчүүд хурц манлайлагчид байдаг бөгөөд тэдэнд өөрийг нь жижиг зүйлээр ч гүйцэж түрүүлэхийг хичээж байгаа эмэгтэйчүүд таалагдахгүй л болов уу. Гэхдээ нунж дорой бүсгүйд бас дургүй, өөртөө итгэлтэй, бусдаас хамаардаггүй эмэгтэйчүүдийг сонирхдог. Хонины эрчүүд анчин, байлдан дагуулагч гэлээ ч та түүнтэй харилцаа тогтоовол бүхий л бодол санаагаа битгий дэлгэ. Хэрвээ эс тэгвэл тэр танаас амархан уйдаж мэднэ.

Үхрийн орд

Үхрийн ордны эрчүүд манлайлагчийн хурц чадвартай хэдий ч хуучинсаг үзэлтэй.

Тэр дотоод сэтгэлдээ зөөлөн тэнцвэртэй хүмүүс байдаг. Хэрвээ та цочмог, хурц, дураараа зан гаргавал үхэр эрэгтэй харилцаагаа нэгмөсөн тасалж мэднэ. Үхэр эрэгтэйтэй харилцахдаа алтан дунджийг барих нь чухал бөгөөд хэт урьдчилан тааварлашгүй байдал ч түүнд таалагддаггүй. Түүний хажууд тайван, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд өөрийн эзэрхэг зангаа харуулахгүй байсан нь дээр. Анхны уулзалтаас эхлээд л үхрийн эрчүүд эмэгтэй хүнийг өөрийн гал голомтыг манахад тохиромжтой эсэхийг дотоод сэтгэлдээ үнэлж эхэлдэг гэдгийг санаж яваарай.

Ихрийн орд

Ихрийн ордны эрчүүдийг шүтэн бишрэгчид төрөлхийн нийтэч, алиа хошин занд нь татагдах болно. Гэвч түүний цорын ганц, давтагдашгүй бүсгүй нь болохын тулд хамгийн түрүүнд сонирхолтой, ухаантай харилцан ярилцагч байх хэрэгтэй. Сонирхол төрүүлэх чадвар, өөрийн нууцлаг байдлаа харуулах нь ихрийн эрчүүдийг танд үнэт анхаарлаа хандуулахад зайлшгүй хүргэх болно. Тэд өөрийн нэр дээрх шүүмжлэл болон ганцаардлыг тэсч чаддаггүй. Зан ааш нь хурдан өөрчлөгддөг бөгөөд сэтгэл санааны байдал яагаад муудсан талаараа тайлбарлахыг хүсдэггүй. Тиймээс элдэв зүйл шалгаахын оронд түүнийг сонирхолтой яриагаар зугаацуулж, алиа хошин занг нь эргүүлж авчрахад тусалсан нь дээр.

Мэлхийн орд

Мэлхийн ордны эрчүүд дотоод сэтгэлдээ хайр халамжтай, ямар ч үед түүнд туслахаар ирж чадах ээж шигээ бүсгүйг эрж хайдаг. Тэд хүчтэй зан төрхтэй, өөртөө итгэлтэй, үүний хажуугаар бас дур булаам эмэгтэйчүүдэд дуртай. Түүнтэй сээтэгнэхээ битгий мартаарай, хэрэв ингэвэл сонирхлыг чинь татаж байгаагаа мэдрэх болно. Мөн жаахан харыг нь хөдөлгөхөд ч гэмгүй, гэхдээ энэ нь хэтэрхий хол явж болохгүйг анхаар. Энхрий романтик мөрөөдөгч болох мэлхийнүүд дотоод сэтгэлдээ энгийн, бат бэх гэр бүлтэй байхыг мөрөөддөг. Тэр маш сайн гэрийн эзэн болох бөгөөд хүүхдэд хайртай. Мэдээж, эмэгтэй хүний дур булаам байдал түүнд чухал ч цасан хатны хүйтэн гоо үзэсгэлэнг биш,бүсгүй хүний зөөлөн дулаан сэтгэл, эмэгтэйлэг байдлыг илүү үнэлдэг.

Арслангийн орд

Арслангийн ордны эрчүүд бардам, бусдаас хамааралгүй царайлаг залуус байдаг бөгөөд заримдаа их зантай байх нь ч бий. Түүнд өөрийн хумсаа үзүүлэх юм уу өөртөө хэт их итгэлтэй байдлаа харуулах хэрэггүй. Харилцаанд чинь хаан нь тэр л байх ёстой бөгөөд тэмцэлдэх тухай яриа ч байж болохгүй. Арслан өөрийнх нь хажууд энхрий зөөлөн бүсгүй байгаасай гэж хүсдэг бөгөөд түүнийгээ амьдралын саад бэрхшээлээс хамгаалах дуртай.  Гэхдээ нөгөө талаар түүний сонирхлыг татах бүсгүй царай зүс сайхантай, загварлаг,  амжилттай яваа, өөрөөр хэлбэл хааны байр сууринд нь тохирохоор байх ёстой. Арслангийн ордны эрчүүдийг шүтэн биширч, магтаал харамлахгүй байх нь чухал. Түүнтэй үнэн сэтгэлээсээ харилцах хэрэгтэй, арслангууд худал хуурмагийг маш мэдрэмтгий хүлээж авдаг бөгөөд хэрвээ худал хэлснийг чинь мэдвэл уучилна гэдэгт итгэх ч хэрэггүй. Урьдчилан тааварлашгүй байдал болон дур зоргоороо зан нь бардам анчныг өөрөөсөө түлхэхэд л хүргэнэ гэдгийг бүү мартаарай.

Охины орд  

Таны хүслэн болсон залуу чинь охины ордных бол маш сахилга баттай, хариуцлагатай хүн байхыг хичээгээрэй. Өөрийгөө найдвартай, ямар нэгэн хийгүй гэдгийг түүнд харуулах хэрэгтэй. Олонхи эрчүүд нүдээрээ дурладаг ч охины ордныхон өөрийн бүсгүйнхээ оюуны чадварт багагүй анхаарал хандуулдаг. Гэвч энэ нь хэт дээд онолын хэмжээний мэдлэгийн талаар яригдаагүй гэдгийг анхаараарай.

Охины ордны эрчүүд таны өмнө өөрийн зүрх сэтгэлээ тийм ч амархан дэлгэхгүй, хамаагүй мэт дүр эсгэн нууж мэднэ. Удаан хугацааны турш найз нөхөрлөлийн харилцаатай байгаа бол тэр таныг аль эрт сайнаар үнэлсэн гэсэн үг.

Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордныхныг өөртөө татахын тулд урт хугацааны тэмцэлд бэлэн байх хэрэгтэй. Тэр та түүнд үнэхээр тохирох эсэхэд байнга эргэлзэх болно. Энэ нь таныг айлгахгүй, сайн тал чинь муу талыг чинь давж гарахуйц тохиолдолд та жинлүүрийн ордны эрийг байлдан дагуулж чадна. Өөрийн гадаад төрхөндөө байнга анхаарч, шийдвэртэй алхам хийж, дээд зэргийн зан төрхийг бүрдүүлэх хэрэгтэй. Харамсалтай хэдий ч жинлүүрийн ордны эрчүүд ерөөс романтик биш бөгөөд бүсгүй хүнийг сайхан эргүүлж чаддаггүй. Санаачлагыг гартаа авч, түүнийг айлгахгүйн тулд элдэв зүйл шалгаахгүй, нэхэхгүй байсан нь дээр. Жинлүүр эрчүүд тайван, өөрийн зорилгодоо хүрэх итгэлтэй, тактиктай бүсгүйчүүдийг зайлшгүй үнэлэх болно.

Хилэнцийн орд

Хэрвээ та хилэнцийн ордны эрийг байлдан дагуулахыг хүссэн бол үүнээ түүнд мэдэгдүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.  Тэр эхлээд бүсгүйн хүний гадаад төрхөд өөрөө анхаарал хандуулдаг бөгөөд дараа нь л оюун ухааныг нь үнэлдэг. Түүнийг ямар нэг зүйл дээр шүүмжлэх тухай бодоод ч хэрэггүй. Хилэнцийхэн маш их өс санадаг бөгөөд гомдлоо хэзээ ч мартдаггүй. Энэ ордны эрчүүд өөртөө итгэлтэй, гадаад төрх нь дур булаам, загварлаг эмэгтэйчүүдийг маш их үнэлдэг. Тэр ямар ч тохиолдолд хууралтыг уучлахгүй бас мартахгүй. Мөн түүнийг хардалт руу түлхэх хэрэггүй, учир нь хүчтэй мэдрэмжийн улмаас тэр харилцаагаа тасалж ч мэднэ.

Нумын орд

Нумын ордны эрчүүд нээлттэй, нийтэч зантай, өглөгч хүмүүс байдаг. Мэдээж эн түрүүнд тэр таны гадаад байдал, бас соёлтой харилцаа, сайн талд чинь анхаарал хандуулна. Түүний олон талтай сонирхлыг хуваалцаж, дэмий зүйлээс болж ааш гаргахгүй, бас ямар ч тохиолдолд түүний эрх чөлөөг хязгаарлахгүй байх хэрэгтэй. Та сонирхолтой, түүний хүндэтгэлийг хүлээхээр бие даасан байдалтай гэдгээ харуулах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ та нумын ордны залуугийн итгэлтэй ярилцагч, найз болж чадсан бол хайр сэтгэлийн харилцаанд ороход ойрхон байна гэсэн үг. Хамгийн гол нь хэзээ ч түүнд сэтгэл гутрал болон сэтгэл санааны байдал муу байгаагаа харуулж болохгүй, учир нь тэр хажууд нь амьдралын аз жаргалтай, өөртөө итгэлтэй эмэгтэй байгаасай гэж тэр хүсдэг.

Эцэст нь хэлэхэд хүслэнт залуугаа өөртөө татахын тулд хамгийн түрүүнд бүсгүй минь өөрийгөө хайрлах хэрэгтэй. Энэ нь хувиа хичээсэн юм уу өөрийгөө тоох үзэл огтхон ч биш бөгөөд харин өөрийн сайн талаа мэдрэх, дур булаам байдалдаа итгэх, өөрийгөө өндрөөр үнэлэх явдал юм. Ийм эмэгтэй хүнийг анзаарахгүй байх аргагүй шүү дээ.

 

 

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах