Эсрэг тэсрэг байр суурь: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ, хэрэгжихгүй
Click here to change this text
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row][cmsmasters_row data_width="boxed" data_padding_left="3" data_padding_right="3" data_top_style="default" data_bot_style="default" data_color="default" data_bg_position="top center" data_bg_repeat="no-repeat" data_bg_attachment="scroll" data_bg_size="cover" data_bg_parallax_ratio="0.5" data_padding_top="0" data_padding_bottom="50" data_padding_top_large="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_v="0" data_shortcode_id="mkrolz5rsr"][cmsmasters_column data_width="1/1" data_bg_position="top center" data_bg_repeat="no-repeat" data_bg_attachment="scroll" data_bg_size="cover" data_border_style="default" data_animation_delay="0" data_shortcode_id="tj84gc2rpv"][cmsmasters_text shortcode_id="dqqfzxobbk" animation_delay="0"]УИХ-ын дуулиан шуугиантай баталсан Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газартай холбоотой заалтыг 2020 оны 5 дугаар сарын 25-нд даган мөрдөнө хэмээн заасан нь ирэх сард У.Хүрэлсүхийн Засгийн газар ч огцорч магадгүй хэмжээнд асуудал дэгдэж байна. Энэ талаар хуульдчийн хэлсэн байр суурийг хүргэж байна.
Х.Нямбаатар: Тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
Х.Нямбаатар: -Хуульчид гэдэг хуульчид байх ёстой. Улс төрч хуульчид гэж байх ёсгүй. Хуульчийн мэргэжлийн ёс зүй тангараг өргөсөн хүмүүс улс төрийн өнцгөөр хуулийг гуйвуулж тайлбарлаж болохгүй. ҮХНӨ-д оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар 10 гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн.
Өнөөдөр Засгийн газар Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн.
Органик хуулиуд нь 1993,1994,1995,1997 1998,1999 онуудад үйлчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын хуулиар ийм харилцааг зохицуулдаг. Жишээ нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилсэн Үндсэн хуульд Монгол Улс засаг захиргаа нэгжийн хувьд аймаг нийслэл сум дүүрэг баг хороонд хуваагдана гэсэн боловч органик хууль нь 1993 онд батлагдаж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль батлагдсанаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Ч.Өнөрбаяр: Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Ерөнхий сайдад хүргүүлнэ
Хуульч Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн онд баталсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч уг эхийг ёсчилсон. Энэ хууль хүчин төгөлдөр болоод 4,5 сар болчихсон. Энэ хугацаанд Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх хангалттай хугацаа байсан гэж харж байгаа. Тавдугаар сарын 25-ны өдөр бол дагаж мөрдөх хугацаа. Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэдэг шууд хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг.
Би Үндсэн хуулийн чадамжтай байх эсэхийг хуульч хүнийхээ хувьд ярьж байгаа. Судлаачдын байр суурь янз бүр байж болно. Гэхдээ албан ёсны биш. Харин төрийн байр суурь нэг л байх ёстой. Төрийн мэдээлэл дээр ҮХНӨ-ийн дагаж мөрдөх хугацааг тавдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө гэж заасан.
Хэрвээ Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай хуулиудыг боловсруулж амжихгүй байсан юм бол дагаж мөрдөх журмын тухай хуульдаа анхнаасаа тусгахгүй яасан юм бэ. ҮХНӨ-д бусад хууль тогтоомжийг нийцүүлэх тухай ойлголт. Тавдугаар сарын 25-наас өмнө эдгээр хуулийг хийж өргөн барьсан байх ёстой. Иймд би Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүлэхээр болсноо мэдэгдэж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row][cmsmasters_row data_width="boxed" data_padding_left="3" data_padding_right="3" data_top_style="default" data_bot_style="default" data_color="default" data_bg_position="top center" data_bg_repeat="no-repeat" data_bg_attachment="scroll" data_bg_size="cover" data_bg_parallax_ratio="0.5" data_padding_top="0" data_padding_bottom="50" data_padding_top_large="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_v="0" data_shortcode_id="atdp3g1ku4"][cmsmasters_column data_width="1/1" data_bg_position="top center" data_bg_repeat="no-repeat" data_bg_attachment="scroll" data_bg_size="cover" data_border_style="default" data_animation_delay="0" data_shortcode_id="sxkck30pmk"][cmsmasters_text animation_delay="0" shortcode_id="a0bptldh1i"]Click here to change this text
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row][cmsmasters_row data_width="boxed" data_padding_left="3" data_padding_right="3" data_top_style="default" data_bot_style="default" data_color="default" data_bg_position="top center" data_bg_repeat="no-repeat" data_bg_attachment="scroll" data_bg_size="cover" data_bg_parallax_ratio="0.5" data_padding_top="0" data_padding_bottom="50" data_padding_top_large="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_v="0" data_shortcode_id="5iygjpawdf"][cmsmasters_column data_width="1/1" data_bg_position="top center" data_bg_repeat="no-repeat" data_bg_attachment="scroll" data_bg_size="cover" data_border_style="default" data_animation_delay="0" data_shortcode_id="7wjs5rap0o"][cmsmasters_text animation_delay="0" shortcode_id="0ktqdr0yk9"]Click here to change this text
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх