Цэс Close

16 настай Юссуф Мукоко: Ийм сайн яваадаа би буруутай юү!

[cmsmasters_row data_shortcode_id="apmhryjask" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="yjq9ss5vo8" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="zq2hy71qbm" animation_delay="0"]

Юссуф Мукоко сэтгүүлчдийн өмнөөс харж суугаад “Миний зорилго бол Дортмундад мэргэжлийн хөлбөмбөгч болж, Аваргуудын лигт оролцож, “Алтан бөмбөг” гардах” хэмээн өгүүлсэн юм. Энэ үгээ итгэлтэйгээр хэлэхдээ тэр 13 настай байлаа. Хэн нэгэнд энэ үгс гэнэн ч юм шиг эсвэл дэндүү бардам ч юм шиг санагдсан биз. Гэхдээ бас түүнийг мэдэх зарим хүмүүс итгэсэн ч байж болох.

Мукоко өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 20-нд 16 нас хүрлээ. Энэ хүртлээ тэр “Боруссиа Дортмунд”-ын төлөө нас насны ангилалд 88 удаа тоглохдоо 141 гоол оруулсан учир жинхэнэ дуулианы эзэн болоод амжсан юм.

Тиймээс ч их ирээдүйтэй “нялх” довтлогчоо шинэ улирлаас нэгдүгээр багтаа тоглуулахаар Бундеслигийн мэдүүлэгт Дортмундынхан бүртгүүлжээ. 16 нас хүрэхийг нь тэсэн ядан хүлээсэн гэсэн үг. Мөн Мукоког тоглуулахын тулд Германы Хөлбөмбөгийн Холбоонд нэгдүгээр багт тоглох насыг 17 биш 16 болгож буулгуулсан.

Тэгээд ч Мукоког 16 хүрмэгц нь хүлээгээд байлгүй хурдхан нэгдүгээр багт харахаар яарч, 16 нас хүрсэнийх нь маргааш “Херта Берлин”-ий эсрэг тоглолтын төгсгөлд талбайд гаргалаа. Ингэснээр Германы хөлбөмбөгийн түүхэнд мэргэжлийн хөлбөмбөгийн талбайд хамгийн залуудаа тоглосон хөлбөмбөгч болж бичигдээд байна. Мөн ирэх лхагва гаригт “Брюгге”-гийн эсрэг тогловол Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болно.

Юссуф Мукоко гэж яг хэн юм бэ? гэж сонирхсон түмэн харц, олон хүн бий. Тэр Камеруны Яунде хотноо мэндэлжээ. Эмээ өвөө дээрээ өссөн. Өвөө нь хөлбөмбөгт хачин дуртай нэгэн. Аав нь Германд олон жил ажиллаж амьдарч буй тул хүүгээ 10 настайд нь татаж авчээ. Ингээд Санкт-Паулигийн хөлбөмбөгийн академид оруулсан байна. Эхний бэлтгэлдээ Мукоко жирийн пүүзтэй очсон ч эхний өдрөөсөө л гоол оруулах онцгой чадвараа харуулсан байна.

“Маш их авъяастай. Мөн шийдвэрийг маш хурдан гаргаж чаддаг онцлогтой” хэмээн Германы 20 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч Гвидо Штрайсбир магтлаа. Мөн яриагаа үргэлжлүүлэн “Юссуфын хөлбөмбөгийн IQ маш өндөр түвшинд хөгжсөн гэдэгт би итгэдэг. Том биетэй хамгаалагчдын хүчинд автахгүйн тулд сул орон зайг соргог мэдрээд сурчихсан. Одоо аль болох биеийн хүчний тулаанаас зайлсхийж, өөрийн гэсэн орон зайгаа мэдэрч тоглох л чухал” хэмээн өгүүлжээ.

Харин “Боруссиа Дортмунд”-ын ахлах дасгалжуулагч Люсьен Фавр “Үнэндээ түүнийг аль хөлөөрөө илүү сайн тоглодгийг мэдэхгүй юм. Баруун, зүүн аль алинаараа сайн цохидог. Их ашигтай тоглогч шүү” гэжээ.

Өнгөрсөн жил Nike түүнтэй урт хугацааны гэрээ хийсэн юм. Ер нь Мукоког анхнаас нь л олон нийт сонирхсоор ирсэн. Ямартаа л хэт олны сонирхлыг намжаах гэхдээ Германы өсвөр, залуучуудын шигшээд энэ жилийг хүртэл тоглуулахаас Дортмундын клубын удирдлага татгалзсаар иржээ.

“Германы 16 хүртэлх насны шигшээ багт тоглосных нь дараа түүнийг маш олон хүн сонирхож, томоохон дуулиан дэгдээсэн учир цаашдаа зөвхөн клубтээ л тоглог гэж бид шийдсэн юм” хэмээн “Боруссиа Дортмунд”-ын өсвөрийн багийн дасгалжуулагч Мейкел Шонвайц өгүүлэв.

Германы Хөлбөмбөгийн Холбоо ийнхүү онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээд Мукоког нас насны шигшээд дуудалгүй байсаар энэ жил л 20 хүртэлх насны шигшээдээ дууджээ.

“Элдэв илүү долоон яриа нэмэр болохоосоо нэрмээс л болдог” гэж Германы 21 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч Стефан Кунц өгүүлж байна.

Мукокогийн авъяас чадвар, нөөц бололцоог бүрэн нээж гаргах, бүрэн ашиглах хашир туршлагатай хүмүүс дэргэд нь бий. 1990-ээд онд тун чиг ирээдүйтэй гэгдэж байсан ч дараалсан гэмтлүүдийн улмаас санасандаа хүрч чадаагүй Отто Аддо Дортмундын багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг. Мөн 1990-ээд онд Аваргуудын лигт “Ювентус”-ын хаалганд цөм цохиж гоол оруулж шуугиулж явсан Ларс Риккен Дортмундын клубын академийн тэргүүнээр ажиллаж байна. Риккен мөн л хүнд гэмтлийн улмаас нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадалгүй замналаа эрт дуусгасан нэгэн.

“Одоо бид түүний нуруундаа үүрсэн үүргэвчин дэх ачааг нимгэлэх тал дээр сайн анхаарч ажиллаа хэрэгтэй. Ачаа, дарамтыг огт мартаж болохгүй” хэмээн Ларс Риккен мэдэгджээ. Харин Нури Шахин “Одоогоор Юссуфын тэнгэр үргэлж цэлмэг байна. Бороотой бүрхэг өдөр таарсангүй. Гэхдээ бороотой  өдрүүд ирэх л болно. Түүнд бэлэн байх хэрэгтэй” гэжээ.

Мукоког 16 настай хэрнээ 30-тай юм шиг харагддаг гэж баалж, гоочлох хүн бишгүй. 12 настайдаа 16 насны багт тоглосноос нь хойш л хүмүүс насных нь талаар эргэлзсээр ирсэн.

12 настай хүү 16 настай хөвгүүдийг ингэж дээрэлхэж, илүүрхэж тоглож чадна гэж үү? гэсэн асуулт тавьж Bild хүртэл бүтэн нийтлэл тэрлэж байв.

Аав нь хүүгийнхээ төрсний гэрчилгээг баталгаа болгон үзүүлсэн ч эргэлзэгчдийг цөөлсөнгүй. “Энэ бүх цуу яриа, гүтгэлгийг тэвчих хэцүү байсан. Ийм сайн яваадаа би буруутай юү” хэмээн Мукоко мэдэгдэж байлаа.

Германы 16 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Михаэль Файхтенбайннер “Багаасаа л сэтгэлзүйн дарамттай тулаад сурчихсан хүү дээ. Хүмүүс түүнд яаж хандаж байсан гэж санана. Насыг нь ярихаас биш гайхамшигтай амжилт, гоолуудыг нь эхэндээ тоодог ч үгүй байлаа” гэжээ.

Хэдхэн хоногийн өмнө Мукоко Рурын дербид “Шальке 04”-ийн эсрэг тоглоход үзэгчдийн суудлаас “Наад ясыг чинь хугалаад өгье өө” гэх юмуу “Чи булшиндаа орох болоогүй юү” хэмээн зэвүүцэн хашгирах өрсөлдөгч багийн фанатуудын дуун хадаастай байв. Тэгэхэд Мукоко хариуг нь гурван гоолоор барьж, мэргэжлийн хөлбөмбөгчийн зангаа харуулсан юм.

“Би дуртай зүйлээ хийсээр л байх болно. Хөлбөмбөг бол миний таашаал. Би баяр жаргалыг мэдэрдэг. Намайг үзэн ядаж болно оо. Гэхдээ та нар намайг хэзээ ч зогсоож чадахгүй ээ” хэмээн Мукоко инстаграмдаа тус тоглолтын дараагаар бичжээ.

Багийнхан нь Мукокогийн ажилдаа маш үнэнч, шаргуу ханддагийг үнэлдэг. “Тэр бүх зүйлд анхаарлаа бүрэн төвлөрүүлж, өөрийгөө бүрэн зориулж чаддаг. Бэлтгэл болон тоглолтын үеэр өөрийгөө тэгж их дайчилдаг хөлбөмбөгчийг би хувьдаа мэдэхгүй” гэж Ларс Риккен магтжээ.

Клубын удирдлага ч авъяасаас гадна хөдөлмөрч чанарыг нь харж таньсан болохоор амжилтад нь эргэлздэггүй аж. Тэгээд ч Эрлинг Холандыг орлох довтлогч авалгүйгээр Мукокод бүрэн найдсан хэрэг.

“Алтан жаал” шагналыг дөнгөж хүртээд буй 20 настай Эрлинг Холанд “Би амьдралдаа 15 настай ийм гайхалтай хөлбөмбөгчийг огт харж байгаагүй. Би түүний насан дээр ийм байж чадаагүй” хэмээн өгүүлсэн байдаг.

Ирээдүйд амжилт гаргах бүрийд Мукоког тойрсон шуугиан улам л нэмэгдэнэ гэдгийг Дортмундынхан мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэвч хөлбөмбөгийн талбайд гарсан энэ хэдхэн жилдээ Мукоко ямар ч дарамтыг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй гэдгээ харуулж, гоолыг ар араас нь урсгасаар яваа билээ.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах