Цэс Close

“Нүүдэлчдийн нутаг”-ийг Оны шилдэг киногоор нэрлэв

[cmsmasters_row data_shortcode_id="kzur4kawwf" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="247wqgwxim" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="wgsb50x4hi" animation_delay="0"]

Америкийн Кино Шүүмжлэгчдийн Үндэсний Нийгэмлэгээс Хлои Жаогийн найруулсан “Нүүдэлчдийн нутаг” /NomadLand/-ийг 2020 Оны шилдэг киногоор нэрлэжээ.

Тус кино дөрвөн төрөлд Шилдгийн шагнал гардсаны дотор “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” /Фрэнсис Макдорманд/ төрөлд тэргүүлсэн байна.

Харин Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр “Тавуулаа цус нэгтэй” /Da 5 Bloods/-д гол дүрийг бүтээсэн Дерой Линдо нэрлэгджээ.

Америкийн Кино Шүүмжлэгчдийн Үндэсний Нийгэмлэг нь 1966 онд байгуулагдсан бөгөөд The New Yorker, The Los Angeles Times, The New York Times, The Wall Street Journal, The Christian Science Monitor, NPR зэрэг нэр хүнд бүхий 60 гаруй хэвлэлийн байгууллагын шилдэг кино шүүмжлэгчдээс бүрддэг юм.

“Нүүдэлчдийн нутаг” уран сайхны кино нь 2020 оны есдүгээр сард Венецийн кино наадмын тэргүүн шагнал “Алтан арслан”-гийн эзэн болсон. Тус киноны найруулагч Хлои Жао нь Хятадын нийслэл Бээжинд төрсөн, АНУ-ын иргэн юм.

Эдийн засгийн хямралын улмаас жижигхэн хот дахь ганц фабрик хаагдсанаар 60 настай эмэгтэй Ферн ажилгүй, гэр оронгүй болж буйгаар кино эхэлдэг. Энэ хэцүү тулгамдсан нөхцөлд түүнд фургон дүүргэхгүй эд зүйлс л үлдэх бөгөөд орчин цагийн нүүдэлчдийн нэгэн отогт орж, мужаас муж руу цалингийн төлөө ажиллахад хүрч буй тухай өгүүлдэг ажээ.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах