Цэс Close

Найз бүсгүйгээ иднэ гэсэн Арми Хаммерын жүжигчний замнал төгсөж магадгүй

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн кинонд дүр бүтээж, од болсон жүжигчин Арми Хаммер дуулианы эзэн боллоо. Өөрийгөө хүний мах иддэг махчин хэмээн нэрлэж, найз бүсгүйгээ иднэ, цусыг нь ууна гэж бичсэн зурвасуудыг нь олон нийтийн сүлжээнд дэлгэснээр дуулиан дэгдсэн юм.

Хаммерын найз бүсгүй Жессика Чинчин Энрикес “Хэрвээ та бүхэн тэдгээр зурвасын үнэн эсэхэд эргэлзэж байгаа бол яагаад энэ нийгэм хохирогчдын үгэндээ итгэхээ больчихсон юм бэ? гэж нэг бодож үзээрэй” хэмээн мэдэгджээ.

Их Британийн Daily Mail Хаммерын инстаграмаас хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй гэсэн сэжүүр олсноо мөн дэлгэсэн байна. “Гэр бүл салалт гэдэг хөгжилтэй ч гэсэн түүн шиг сайхан биш” гэж Хаммер бичсэн ажээ. “Түүн шиг...” гэдэг нь хар тамхи гэж таамагласан байна.

Мөн “Би эмэгтэйчүүдийг ухаан алдтал нь багалзуурдах дуртай” гэсэн зурвасыг нь нэмж олж дэлгэжээ. Иймэрхүү мэдээллүүдийн дараагаар холливүдийн  WME агентлаг Арми Хаммертай хамтран ажиллах гэрээгээ цуцалсан байна.

Хаммерын хуульч өмгөөлөгчид олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан зурвасуудын скриншотуудыг үнэн бодитой эсэхийг шалгахыг шаардаад байна. Харин жүжигчин өөрөө “Энэ бол муу санаатай хэсэг бүлэг хүмүүсийн дайралт” гэж мэдэгджээ.

Дуулиан дэгдсэний дараагаар Арми Хаммер хоёр ч кино төслөөс өөрийн хүсэлтээр гарчээ. Мадс Миккельсений хамтаар The Billion Dollar Spy триллерт тоглохоор тохиролцсон ч үүссэн нөхцөл байдлын улмаас дүрээ алдаж магадгүй болсон байна.   

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах